Цаг үеийн мэдээ

Ахмадын баярыг тохиолдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамны ахмадын хорооны гишүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Тус арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Болормаа, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Гантуяа нар оролцов. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Монгол Улсын Засгийн газрын үеийн үед хэрэгжүүлж ирсэн бодлогын гол цөм байдаг тус яаманд хөдөлмөр зүтгэлээ зориулж, хойч үеэ холын зам туулах дөрөө нь болж, түшиж ирсэн ахмад зүтгэлтнүүдтэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг яам болон салбарын нийт ажилтан, албан хаагчдын нэрийн өмнөөс хүсэн ерөөлөө. 

Таны сурталчилгаа