Цаг үеийн мэдээ

Олон улсын ахмадын өдрийг угтаж Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, удирдлага өнөөдөр /2024.09.30/ Батлан хамгаалахын ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төвд ЗХЖШ-аас тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмад дайчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. 

Энэхүү хүндэтгэлийн ажиллагааг нээж ЗХЖШ-ын ахмадын хорооны дарга чөлөөнд байгаа хошууч генерал Д.Бадам үг хэлэхдээ "Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх үйлсэд ямар ч албан тушаал хашсанаас үл хамааран өөрийн залуу нас, идэвх зүтгэлээ зориулан ажиллаж, Зэвсэгт хүчний өөрчлөлт, шинэчлэл, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүс бол Та бүхэн" гэдгийг онцлон тэмдэглэсэн. 

Мөн энэ үеэр ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба ахмад дайчдадаа Олон улсын ахмадын өдрийн мэндчилгээг дэвшүүлж, үг хэлэхдээ "Зэвсэгт хүчний хөгжилд залуу насаа зориулсан эрхэм ахмад дайчдадаа Олон улсын ахмадын өдрийн мэндийг дэвшүүлж, ахмад үе Та бүхний залгамж болж, өнөөдөр Зэвсэгт хүчинд алба хааж буй бүрэлдэхүүн өөрсдийн төрөл мэргэжлийн чиглэл, чиглэлээрээ хөгжил, дэвшилд, урагш тэмүүлсэн олон сайхан ажлыг санаачлан хэрэгжүүлж, Зэвсэгт хүчнийхээ хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байгааг дурдаж, Зэвсэгт хүчний бодлогын шинэчлэл, алба хаагчдын ажиллах, алба хаах орчин нөхцөл тодорхой хэмжээгээр дээшилж байгаа зэрэг олон ажлыг онцолсон юм.

Таны сурталчилгаа