Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 391 тоот тогтоолын дагуу улсын санд худалдах саналтай утга зохиолын бүтээлүүдийг 2024 оны 10-р сарын 3-наас 10-р сарын 16-ны 19.00 цаг хүртэл Монголын Зохиолчдын Эвлэлийн Номын төвд хүлээн авна.
Улсын санд дараах 8 төрлөөр бүтээлийг сонгон шалгаруулж авна:
- яруу найраг;
- хүүрнэл зохиол;
- драмын зохиол;
- баримтат уран зохиол;
- хүүхдийн зохиол;
- шог хошин, зөгнөлт зохиол;
- утга зохиолын орчуулга;
- уран зохиолын судлал, шинжлэл.
Улсын санд худалдан авах утга зохиолын шилдэг бүтээл дараах шаардлагыг хангасан байна:
- Зохиолчийн сүүлийн 1 жилд шинээр туурвисан бүтээл байх;
- Тухайн онд зохион байгуулагдсан утга зохиолын уралдаан наадамд оролцож тэргүүн болон дэд байр эзэлсэн байх;
- Бүтээл нь зохиогчийн эрхийн болон түүнд хамаарах аливаа эрхийн зөрчилгүй байх;
- Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний язгуур эрх ашигт харшлахгүй байх.
Улсын санд худалдах утга зохиолын шилдэг бүтээлийг ирүүлэхдээ:
1. зохиогчийн товч танилцуулга;
2. бүтээлийн товч танилцуулга, бүтээлийн хэвлэмэл болон цахим хувилбар;
3. бүтээлийн талаар бичсэн судлаачийн шүүмж, дүгнэлт;
4. утга зохиолын уралдаан, наадамд оролцсон баримт;
5. хэвлэгдсэн бүтээлээс 9 ш хавсаргах.
Улсын санд худалдахаар ирүүлсэн бүтээлүүдийг МЗЭ нь утга зохиолын шилдэг бүтээлийг шалгаруулах, үнэлэх, улсын сан хөмрөгт худалдан авах санал, дүгнэлт гаргах эрхтэй Мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгнө.
Орон тооны бус гишүүдээс бүрдсэн Мэргэжлийн зөвлөл 2024 оны 11 дүгээр сард шалгаруулалтын дүнг эцэслэн зарлана.
(Жич: Шалгараагүй бүтээлүүдийг Зохиогчид буцааж өгнө).
МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ
Лавлах утас: 99157788, 86685999