БИЛГИЙН ТООЛЛЫН 29 2024.10.01 / МЯГМАР ГАРАГ
НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН ЗУРГААН ЦАГААН ШАР НОХОЙ ӨДӨР
Үс засуулбал: Сүлд тэнэж одно
Наран ургах, шингэх: 06:52-18:32
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Төмөр
Аргын тооллын аравдугаар сарын 1, Ангараг гараг. Билгийн тооллын 29, Харцага одтой, шар нохой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 06:52-18:32. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.