Цаг үеийн мэдээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, гишүүн О.Амгаланбаатар, АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал, аймгийн дарга Г.Чинбат нар амралтын өдөр алтны нинжа нарыг цуглуулж орон нутгийн сонгуулийн шоу хийсэн байна. Хамгийн ноцтой нь Ц.Туваан концертын  тайзан дээр яамныхаа ТЗУГ-ын даргад Говь-Алтайн 8 газар байршилд алт ухахыг зөвшөөрөхийг даалгасан байна. Төрийн шийдвэр концертын тайзан дээрх шоу юм уу? Улс төрийн албан тушаалаа ашиглан, яамны газрын дарга төрийн албан хаагчид даалгавар өгсөн нь хууль журмыг ноцтой зөрчлөө.

Эмзэг байгальтай, эх орончдын өлгий, төрийн тахилгат уул хайрхан олонтой Говь-Алтайн дарга нар газар шороогоо хамгаалдаггүй. Эсвэл нинжа нартай эрүүл, шударга хариуцлагатай хамтран ажилладаггүй. Үүний хамгийн тод жишээ нь өнөөдөр товлогдсон  Бигэр сумын дарга, АН-ын гишүүн Г. Мөнхбаярын нинжа нараас хувийн дансаараа авлига авсан хэргийн шүүх хурал. Аймгийн засаг дарга Г.Чинбат ч хайрга, дайргын нинжа. Аймгийн ИТХ-ын үеэр түүнд нинжа тоглоом бэлэглэсэн нь хайрга дайрга нууцаар олборлодгийг нь онилсон явдал болж байсан билээ.    

Энэ үеэр засаг дарга нар нинжануудаас хувийн дансаараа мөнгө авдгийг болиулах, ил тод хариуцлагатай ажиллах талаар санал гаргасан аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар доромжилсон байна. Ер нь хотоос хөдөөг зорьсон хүмүүсийг цагаач, золбин гэж ялгаварлах, хөөж туух, тэгсэн мөртөө хандив тусламж гуйдаг нь ёс жудаггүй юм. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Япон, Солонгост ажиллаж амьдарч суугаа Алтайчуудыг бүгд нутагтаа очвол золбин гэж дуудуулах нь байна.

Таны сурталчилгаа