Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн 2024 оны арваннэгдүгээр 15-ны өдрийн 122 дугаар захирамжаар Шүхэртийн Ёлыг Дорнод аймгийн Засаг даргаар томилж, өнөөдөр тамгаа гардаж авлаа.
Аймгийн Засаг дарга Ш.Ёл нь 1988-1998 онд Дорнод аймгийн 7-р сургууль,
1999-2003 онд Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийг Маркетингийн менежер,
2009-2010 онд Удирдлагын академийн төрийн удирдлагын менежерээр дүүргэж,
2009-2011 онд Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Бизнесийн Удирдлагын Магистрын зэрэг хамгаалсан.
АЖЛЫН ТУРШЛАГА:
2003-2006 онд “Дорнод Нийтийн Аж Ахуй” ОНӨҮГ-ын диспетчер, Хүний нөөцийн менежер
2006-2012 онд “Чойбалсан Хөгжил” ОНӨААТҮГ-ын дарга,
2012-2016 онд Дорнод аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга,
2016 оноос Дорнод аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан юм.