Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Бүх эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалын сантай. Эрүүл мэндийн даатгалын сан өөрөө хязгаарлагдмал хөрөнгөтэй учраас тэр хэмжээндээ багтаагаад бүх эмнэлгүүддээ тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээг хийсэн байгаа. Гэрээний хэтрэлт ялангуяа том эмнэлгүүдэд байгаа. Монгол-Японы эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нэгдүгээр төв эмнэлэг, ГССҮТ гэх мэт. Гэхдээ гэрээний хэтрэлт болсон гээд нэн яаралтай, шаардлагатай үзүүлэх тусламж үйлчилгээг зогсоосон зүйл огтоосоо байхгүй. Архаг хууч өвчлөл буюу ялангуяа рашаан сувилал, архаг ядаргаа гэх мэт зүйлүүдээр хэвтэж эмчлүүлэхийг гэрээнд заасны дагуу ирэх он руу шилжүүлж тусламж үйлчилгээгээ үзүүлээрэй гэдэг зохицуулалт хийсэн. Томуугийн эд дэгдэлтийн үе эхэлж байгаа учраас эмнэлэгт халдвар авах, халдвар тархах эрсдэл өндөртэй байдаг учраас эдгээр тусламж үйлчилгээнүүдийг томуугийн улирал дууссаны дараа үзүүлнэ гэдэг зохицуулалтуудыг хийж байгаа юм. ЭМЯ бодлого тодорхойлдог байгууллагын хувьд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж тодорхой шийдвэрүүд гаргаж, бодлогын арга хэмжээнүүдээ авч ажиллах нь хийх ёстой бидний гол ажил гэж үзэж байна.
Эрүүл мэндийн даатгалын санд 2023 онд 1.93 их наяд төгрөг төвлөрсөн. Түүнийг тухайн сар бүрд нь бид хуваарилаад хэрэглэх ёстой бол 11, 12 сарынхыг урагш нь татаад эхний улирлуудад зарцуулалт хийгдчихсэн. Тиймээс өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байна. Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрөх ёстой төвлөрөл өнөөдрийн байдлаар 95 хувьтай явж байгаа. Эргээд даатгалын хуримтлал үүсгэх тал дээр ноцтой доголдол үүсээгүй. Санхүүгийн зарцуулалтуудын хувьд оны эхэнд ийм асуудлууд үүссэн учраас бид ирэх жилүүдэд тухайн санд зарцуулагдах гэрээнүүдээ тодорхой хийж, тухайн сар болгон дээр санхүүгийн сахилга баттай байж зарцуулалтаа оновчтой зөв болгох ёстой гэсэн бодлоготой байгаа.
Zz
2024-11-21
Gue harin tgd yagad tegj duusgad bganbe guitsetgeleer gechiheer nuguu zolbin dargatai emleguudn ajilchid deeree hurtel uzleg shiweed mungu awaad bnashde eniigeel boliulaldaa