БИЛГИЙН ТООЛЛЫН 17
2026.11.26 / ПҮРЭВ ГАРАГ
Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын Гурван хөх хөх луу өдөр
Үс засуулбал: Өнгө зүс доройтно
Нар ургах, шингэх:08.14-17.05
Барилдлага: Хотол чуулган
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Ус
Аргын тооллын 11 сарын 26, Бархасбадь гараг. Билгийн тооллын 17, Гөрөөсөн толгой одтой, хөх луу өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 8:14-17:05. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь,нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Г.ГАНЦЭЦЭГ






Өдөр тутмын мэдээ


