Dark Light
Спорт | 2022-05-27

"Экспортын чадавхыг дэмжих" төслийн хаалтын ажиллагаа боллоо

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Европ-Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хэрэгжүүлсэн “Экспортын чадавхыг дэмжих” төслийн хаалтын ажиллагаа МҮХАҮТ-д болж өндөрлөлөө. Арга хэмжээнд Гадаад харилцааны яам, Сангийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, EuroChamber, МҮХАҮТ, БНЧУ-ын EGAP буюу Экспортын батлан даалтын сан, арилжааны банкны төлөөлөл, төсөлд хамрагдсан компанийн төлөөлөгчид оролцлоо.

Хаалтын арга хэмжээний зорилго нь “Экспортын чадавхыг дэмжих” төслийн үр дүнг төрийн байгууллагууд болон олон нийтэд танилцуулах, Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх хөтөлбөртэй холбоотойгоор төслийн зөвлөмжийг Засгийн газарт танилцуулах юм.

Арга хэмжээний үеэр ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, ЖДҮ-ийн өнөөгийн нөхцөл байдал, ковидын дараах хүндрэл, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өглөө.

 Худалдаа /экспортын чадавх/, Санхүүжилтийн хүртээмж буюу Экспортын батлан даалтын сан байгуулах сэдвээр тус тус хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00