Ахмад Аль-Ферганийн нэрэмжит Олон улсын физикийн II олимпиад (Al-Fergani International Physics Olympiad - IAFPhO 2026) нь 2026 оны 10 дугаар сарын 10-наас 17-ны хооронд Узбек улсын Самарканд хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус олимпиадад эх орноо төлөөлөн оролцсон Монгол улсын шигшээ багийн 10 сурагч бүгд бахдам амжилт үзүүллээ. Ази, Европ, Америк тивийн 20 гаруй улсын 150 орчим шилдэг сурагчид онолын болон туршилтын нарийн төвөгтэй даалгавруудаар ухаан бодлоо уралдуулсан тус нэр хүндтэй тэмцээнээс манай баг 1 мөнгө, 7 хүрэл медаль, 2 тусгай байрын шагналтайгаар олимпиадаа өндөрлүүлэв.
Олон улсын тайзнаа эх орныхоо нэрийг дуурсгаж, 100 хувийн амжилт үзүүлсэн сурагчдыг ангилал тус бүрээр нь танилцуулж байна.
12 дугаар ангийн ангилал:
-
Мөнгөн медаль: Амгаланболдын Ачитбилгүүн (МУИС-ийн Байгаль эх лицей ахлах сургууль)
-
Хүрэл медаль: Алтаншагайн Билгүүн ("Эрдэнэт Билигт Өргөө" сургууль)
-
Хүрэл медаль: Мөнхбатын Ганбилэг ("Шинэ Монгол" ахлах сургууль)
-
Хүрэл медаль: Одхүүгийн Оджаргал (МУИС-ийн Байгаль эх лицей ахлах сургууль)
-
Тусгай байр: Баярмөнхийн Билэгбуян ("Шинэ Монгол" ахлах сургууль)
11 дүгээр ангийн ангилал:
-
Хүрэл медаль: Алтангэрэлийн Дүүрэнжаргал ("Сант" сургууль)
-
Хүрэл медаль: Энхбатын Хангарьд ("Сант" сургууль)
-
Хүрэл медаль: Мөнхжаргалын Энэрэл ("Сант" сургууль)
-
Хүрэл медаль: Найдангийн Эрдэнэсайхан ("Сант" сургууль)
-
Тусгай байр: Ганбатын Индра (Нийслэлийн Ерөнхий боловсролын 1-р сургууль)
Энэхүү олимпиад нь сурагчдаас физикийн суурь хуулиудыг гүн гүнзгий ойлгохоос гадна логик сэтгэлгээ, шинжлэх ухааны нэгдсэн мэдлэгийг амьдрал дээр болон орчин үеийн шинжлэх ухааны асуудлуудыг шийдвэрлэхэд хэрхэн ашиглаж чадаж байгааг шалгадаг маш өндөр шалгууртай тэмцээн юм. Монголын ирээдүй болсон оюунлаг сурагчид, тэднийг бэлтгэсэн багш сургагчид болон ар гэрийнхэнд нь халуун баяр хүргэе!
ТАТАР МАЙДАР







Нийгэм



