Dark Light
Урлаг соёл | 2026-10-18

STAR DANCE MONGOLIA КЛУБ ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОХ ЭРХЭЭ АВЛАА

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image
“Star Queen” улсын аварга болж, “Star Girls” аварга цолоо хамгаалан, “Star Erdenes” хүрэл медаль хүртлээ.
2026 оны аравдугаар сарын 17-ны өдөр Дэлхийн бүжгийн спортын холбоо (WDSF)-ны гишүүн байгууллага болох Монголын бүжгийн спортын холбооноос зохион байгуулсан Хореографик латин бүжгийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Star Dance Mongolia клубын ахмад насны “Star Queen”, өсвөр насны “Star Girls” болон Эрдэнэт хотоос оролцсон “Star Erdenes” багууд хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөж, өндөр амжилт үзүүллээ.
Тодруулбал, ахмад насны “Star Queen” баг тэргүүн байр эзэлж, Монгол Улсын аварга боллоо. Мөн 2025 оны дэлхийн аварга, Монгол Улсын аварга “Star Girls” баг аварга цолоо дахин бататгаж, хореографик латин бүжгийн өсвөр насны ангилалд Монгол Улсын аварга цолоо хамгааллаа.
Харин Эрдэнэт хотоос оролцсон “Star Erdenes” баг 14 багаас гуравдугаар байр эзэлж, хүрэл медалийн эзэд боллоо. Ингэснээр гурван баг бүгд 2026 оны арваннэгдүгээр сарын 28–29-ний өдрүүдэд Испанийн Гвадалажара хотод болох Хореографик бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авсан юм.
 
МОНГОЛЫН БҮЖГИЙН СПОРТЫН ТҮҮХЭН АМЖИЛТЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
 
Star Dance Mongolia клубын “Star Girls” баг 2025 онд дэлхийн шилдэг 9 орны 12 багтай өрсөлдөн Д.Батсайханы дэглэлт Хунт нуур бүжгээрээ дэлхийн аварга болсон нь Монголын бүжгийн спортын төдийгүй багийн спортын түүхэнд бичигдэх бахархалт амжилт байлаа. Тус баг энэ жил улсын аварга цолоо дахин хамгаалснаар дэлхийн тавцанд эх орноо төлөөлөх дараагийн сорилтод хүчээ сорихоор бэлтгэлээ үргэлжлүүлж байна.
Энэ удаа Star Dance Mongolia клуб гурван багийн бүрэлдэхүүнтэйгээр дэлхийн аваргад оролцохоор бэлтгэж байгаа нь Монголын бүжгийн спортын хөгжил, багийн бүжгийн ур чадвар, өрсөлдөх чадвар өсөн нэмэгдэж буйн илэрхийлэл юм.
Дэлхийн аваргын тайзнаа Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж, эх орныхоо тугийг мандуулах эрхэм зорилгын төлөө тамирчид, дасгалжуулагчид, багш нар болон эцэг эхчүүд хамтдаа хичээн ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10