Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-10-18

УЛААНБААТАР ОРЧМООР: ШӨНӨДӨӨ ЦАС ОРОХГҮЙ,ӨДӨРТӨӨ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image

 

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

19-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 20-нд нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг,говь, талын нутгаар салхи шуургатай байх тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, даваа гүвээнд, халтиргаа гулгаатай байхыг анхааруулж байна.

10-р сарын 18-ны 20 цагаас 10-р сарын 19-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: 18-19-нд шилжих шөнө Архангай, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн хойд сумдын нутгаар, 19-ний өдөр Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн баруун сумдын нутгаар 0.0-4.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад сумдын нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -17...-22 градус, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +1...-4 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +1...+6 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13...-15 градус, бусад хэсгээр -8...-10 градус, өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -11...-13 градус, өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -13...-15 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.

 

2026 оны 10-р сарын 20-ноос 2026 оны 10-р сарын 24-нийг хүртэлх 

цаг агаарын урьдчилсан төлөв

19-20-нд шилжих шөнө Төв, Сэлэнгийн зүүн, Өмнөговь, Хэнтийн зарим сумдаар, 20-ны өдөр Дорнодын зарим сумдаар, 21-ний өдөр Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх сумдаар, 22-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн хойд сумдаар, 23-нд Сэлэнгэ, Өмнөговийн зарим, Хөвсгөл, Завхан, Төв аймгийн хойд, Дорноговийн өмнөд сумдаар 0.0-4.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 13-15 метр, 21-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар, 23-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -20...-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -14..-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн байна. 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр өдөртөө дулаарна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10