Dark Light
Спорт | 2022-06-03

Багахангай дүүрэг олон улсын жишигт нийцсэн Спорт цогцолбортой болно

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Багахангай дүүргийн 2 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах хоёр давхар бүхий Спорт цогцолборын барилгын шав тавих ёслол өчигдөр тохиолоо. Тус арга хэмжээнд захиалагч талаас Биеийн тамир, спортын улсын хорооны Хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Г.Базархүрэл, ашиглагч талаас Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр, Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хорооны даргын албыг түр орлон гүйцэтгэгч Г.Тэмүүлэн болон тус барилгыг ажлыг гүйцэтгэгч тал “Алтай шар говь” компанийн захирал Ө.Арманбек нарын зочид оролцлоо.

Тус спортын цогцолборын барилга ашиглалтад орсноор иргэд олон улсын стандартад нийцсэн орчинд спортоор хичээллэх, эрүүл мэндээ дэмжих, ая тухтай орчинд нийтийн соёл, спортын арга хэмжээг зохион байгуулах боломж бүрдэх билээ. Барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалт (1.3 тэрбум төгрөг)-аар “Алтай шар говь” ХХК уг барилгын угсралт, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт болон гадна тохижилтын ажлыг хийж, ирэх оны арванхоёрдугаар сарын 25-нд бүрэн дуусгаж, хүлээлгэн өгөх юм.

May be an image of 7 people, people standing and outdoors

May be an image of 9 people, people sitting, people standing and outdoors

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00