Dark Light
Спорт | 2022-06-22

Спортын салбарт гавьяа байгуулсан эрхмүүдийг шагналаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өмнөговь аймгийн төдийгүй Монгол улсын хөнгөн атлетикийн төрлийг хөгжүүлэх үйлсэд өөрийн үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан эрхэм бол МУГТ С.Түвшинбаяр билээ. Тэрээр өсвөр үеийн тамирчдыг системтэйгээр бэлтгэх, сургахын тулд спортын төрөлжсөн сургуулийг байгуулах хэрэгтэй хэмээн санал оруулснаар спортын төрөлжсөн сургалттай 7 дугаар сургууль байгуулагдсан билээ. Мөн БШУЯ-аас 6 сарын турш зохион байгуулсан “Олимпын боловсрол бие хүмүүжил” болзолт уралдаанд С.Түвшинбаяр даргатай Афин олимпын зөвлөл шилдгээр шалгарсан. Иймд түүний хөдөлмөр бүтээлийг үнэлэн “Өмнөговь аймгийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа. Мөн Б.Баянмөнх захиралтай спортын төрөлжсөн сургалттай 7-р сургуулийн "Элсэн цагариг" танхим шилдэг олимпын танхимын нэгээр шалгарсанд, өсвөр үеийн залуу тамирчдыг бэлтгэх, амжилт ахиулахад гаргаж буй хөдөлмөр бүтээлийг үнэлэн түүнийг“Өмнөговь аймгийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнаж урамшууллаа. Тус сургуулийн спорт хариуцсан менежер Б.Нандин-Эрдэнэ, Олимпын хорооноос шалгаруулсан шилдэг 30 биеийн тамирын багшийн нэгээр шалгарсан Волейболын багш дасгалжуулагч Х.Хандсүрэн нарын гаргасан амжилтыг үнэлэн аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнаж урамшуулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00