ЗТХЯ: 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Гашуунсухайт боомтоор 421, Булган боомтоор 96, Шивээхүрэн боомтоор 81 тээврийн хэрэгсэл нүүрс тус тус экспортод гарлаа.
Харин Ханги хилийн боомтоор 225 тээврийн хэрэгсэл, 380 чингэлгээр нүүрс, төмрийн хүдэр, жонш экспортлоод байна.
Замын-Үүд боомтоор 1589 тонн ачаа, Алтанбулаг боомтоор 30 тээврийн хэрэгслээр барилгын материал, хүнс, төрөл бүрийн ахуйн бараа, сэлбэг, тоног төхөөрөмж импортоор орж ирээд байна.