Dark Light
Спорт | 2022-07-25

Авто замаар 5,981 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нүүрс экспортод гарчээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Долоодугаар сарын 15-аас 21-ий өдрүүдэд авто замаар 5,981 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт оны эхнээс 10,113.7 мян.тн нүүрс экспортод гарчээ. Ингэснээр нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнд хүрчээ. Мөн хугацаанд 737.7 мян.тн нүүрс гарсан нь өмнөх оны мөн үеэс 3.4 дахин өссөн үзүүлэлттэй байна. 

Дээрх хугацаанд авто замаар 272 чингэлэг, төмөр замаар 160 чингэлэг буюу оны эхнээс 820.4 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 16.5 хувийн өсөлттэй байна. 

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 445, төмөр замаар 1987 чингэлэг буюу оны эхнээс нийт 2,023.7 мян.тн-ыг экспортлов. 7 хоногийн хугацаанд 167.1 мян.тн төмрийн хүдрийн баяжмал экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар өсжээ.

Төв банк оны эхнээс 7 дугаар сарын 21-ий байдлаар 9,263.2 кг алт худалдан авсан байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00