Монгол Улс 2022 оны эхний 7 сард нийт 149 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.2 тэрбум америк доллар, үүнээс экспорт 6.5 тэрбум америк доллар, импорт 4.8 тэрбум америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.7 (31.3%) тэрбум америк доллароор, экспорт 1.8 (37.2%) тэрбум америк доллароор, импорт 924.5 (24.1%) сая америк доллароор тус тус өсжээ. Харин 2022 оны 7 дугаар сард экспорт өмнөх сараас 68.1 (5.6%) сая америк доллароор буурсан бол импорт 3.8 (0.5%) сая америк доллароор өссөн байна.
Гадаад худалдааны тэнцэл 2022 оны эхний 7 сард 1.7 тэрбум америк долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 827.6 (94.6%) сая америк доллароор өсжээ. Харин 2022 оны 7 дугаар сард 341.8 сая америк долларын ашигтай гарч, өмнөх сараас 71.9 (17.4%) сая америк доллароор буурсан байна.
БНХАУ-тай 2022 оны эхний 7 сард 7.1 тэрбум америк долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 63.1 хувийг эзэлж байна.