Dark Light
Спорт | 2022-08-26

Мах экспортлогч аж ахуйн нэгжүүдийн анхааралд

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын дүнгээр мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын стандартын шаардлага хангасан дулааны аргаар боловсруулсан махыг БНХАУ-д экспортлох ажлыг зохион байгуулах чиглэл өгсөн.

Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас нэр бүхий 11 аж ахуйн нэгжийн бэлтгэсэн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр шаардлага хангасан 5720.6 тн махыг экспортод гаргах бэлтгэл ажилд хяналт тавин ажиллаж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дараах анхааруулгыг Мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд өгч байна. 

Ажлын байр, агуулахын цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тогтмол хийх, мах, махан бүтээгдэхүүнийг хадгалахдаа стандартын дагуу зориулалтын поддон тавиурт хурааж хэвших, хадгалах, хөлдөөх камерын температурыг тогтмол хянах, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, лабораторийн шинжилгээний хариу болон баримт бичгийг хадгалж архивлах, бүртгэл хөтлөх, ажилчдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд 6 сар тутам хамруулах, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гарсан холбогдох дүрэм, журам, стандарт, ЗГ-ын 311 дүгээр тогтоолоор батлагдсан дотоод хяналтыг мөрдөж ажиллах  шаардлагатай байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00