Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дэх зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томилсон.
Шинээр томилогдсон сайдуудын Хөрөнгө орлогын мэдүүлгийг цувралаар хүргэж байна.
Спорт, олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ 2021 онд АТГ-т хөрөнгө орлогоо дараах байдлаар мэдүүлж байжээ.
- Өөрийн орлого 45 сая 770 мянга,
- Гэр бүлийн орлого 21 сая 854 мянган төгрөг,
- 385 сая төгрөгийн нэг орон сууц, нэг зуслангийн байшин, үйлчилгээний зориулалттай нэг обьекттой,
- 169 сая төгрөгөөр үнэлэгдэх суудлын жижиг машин, Nissan, Juke, жийп болон туулах чадвар өндөр Nissan, X-Trail автомашинтай,
- Нийт 486 саяар үнэлэгдэх 300 адуу, 53 үхэр, 2150 хоньтой,
- 10 сая төгрөгийн үнэ бүхий нэг га газар,
- Дотоодын арилжааны банканд 74 сая 125 мянган төгрөгийн хадгаламжтай,
- Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс МГЛ ХК ХК, Атар Чандгана Сүү ХХК, Атар Чандгана ХХК зэрэг компанид 81 хүртэлх хувь эзэмшдэг, нэг тусгай зөвшөөрөлтэй.