Dark Light
Спорт | 2022-10-04

Нүүрс экспортын гүйцэтгэл төлөвлөгөөнөөс давж биеллээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Есдүгээр сарын 23-аас 29-ний өдрүүдэд өдөрт дунджаар 1304 автомашин, 363 чингэлэг тээвэр хийгдсэн байна. Тайлант хугацаанд 1,014.1 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 214.5 хувь буюу 2 дахин өсжээ. Оны эхнээс 18,807.2 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 6,448.5 мян.тн-оор буюу 52 хувийн өсөлттэй байна. Ингэснээр нүүрс экспортын гүйцэтгэл төлөвлөгөөнөөс давж биеллээ.Оны эхнээс 1,091.2 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 7 хувийн өсөлттэй байна.Төмрийн хүдэр, баяжмал оны эхнээс нийт 3,154.1 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 47 хувиар буурав.Төв банк оны эхнээс 9 сарын 29-ний өдрийн байдлаар 14.81 тонн алт худалдан авсан байна.Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 73.4 хувийн гүйцэтгэлтэй, тухайлбал, нүүрс 104.5%, зэсийн баяжмал 90%, төмөр 62.4%, алт 74%, газрын тос 40.4%, цайр 106.8%, хайлуур жонш 36% тус тус байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14