Dark Light
Спорт | 2022-10-04

Э.Батшугар: Мэдлэгийн экспортыг тэлж дэлхийд гарах боломж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүд Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд ажиллалаа. Инновац, цахим бодлогын байнгын хороо Цахим хөгжлийг дэмжих хуулиудыг батлуулж энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс даган мөрдөж байгаа. 

Тус хуулиудын хэрэгжилтийг хангах үүрэг Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд ногдож байгаа. Тус хуулиудыг дагах 37 журам, аргачлал, стандартыг яаралтай, гэхдээ оновчтой боловсруулах ажил чухал байна. Хуулийг хэрэгжүүлэхэд бодит амьдралд тулгарч байгаа гацааг арилгахад ойрын үед анхаарч ажиллана гэдгээ УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хэллээ. 

Төр зөвхөн төрийн үйлчилгээг цахимжуулах бус цахим үндэстэн болох хүрээнд экосистемийг бүрдүүлэх, нийгэм, эдийн засагт энэ салбарын үр ашгийг авчрах, гаднаас хөрөнгө оруулалт татах, дэлхийд Монгол Улсын брэндийг бий болгох том зорилго бидэнд байна. Саяхан Монгол залуучууд Казахстаны хамгийн том оператор компанид клауд үйлчилгээ үзүүлэх гэрээ хийчихлээ. Энэ бол бид цаашид энэ салбарын зургийг томоор нь харж төр, хувийн хэвшил хамтран мэдлэгийн экспортыг тэлж дэлхийд гарах боломж байгааг харуулж байна. Энэ бүхэнд Цахим хөгжил, харилцааны холбооны яамны үүрэг чухал гэдгийг УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар онцоллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00