Dark Light
Спорт | 2022-10-17

Банк бус санхүүгийн байгууллагынхан спортоор өрсөлдлөө

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй 5 төрөлт хоёрдугаар бага олимпын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. 

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал тэмцээнийг нээж “Одоогоос 20 жилийн өмнө Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль батлагдаж Монгол Улсад анхны ББСБ үүсгэн байгуулагдаж байсан бол энэ оны хагас жилийн байдлаар 527 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагийн зэрэгцээ салбарын нийт харилцагч 4.1 сая, нийт зээлдэгчдийн тоо 1.5 сая,  нийт актив 3.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 7 хувийг эзлэх хэмжээнд хүртэл өсөн нэмэгдэж, Монгол Улсад санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байна. Өөрөөр хэлбэл ББСС-ын нийт хамт олон та бүгдийн нөр их хөдөлмөр, хүчин зүтгэлийн үр дүнд салбар маань өнөөдрийн түвшинд хүртэл өсөн дэвжсэн гэдгийг хэлэхэд таатай байна. 

Спорт бол нөхөрлөл, хүндлэл, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг нягтруулж байдаг юугаар ч орлуулшгүй гайхамшигтай зүйл. Спортоор дамжин хамт олны хамтын ажиллагаа, харилцан ойлголцол нэмэгддэг. Энэхүү бага олимпод тамирчид маань хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөөс гадна тэмцээний дараа та бүгдийн салбарын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол улам нягт болж ирээдүйн салбарын хөгжилд их хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Ингээд энэхүү бага олимпыг зохион байгуулж буй МББСБХ-ны хамт олонд СЗХ-ны нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэхийн сацуу  нийт оролцож буй баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье” гэсэн юм. 

Тэмцээнд нийт 40 гаруй байгууллагын 600 гаран тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс багийн дүнгээр “Есөн Шижир Инвест” ББСБ алтан медаль хүртэж шилжин явах цом гардлаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00