Dark Light
Спорт | 2022-10-17

Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1,9 дахин өсжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Аравдугаар сарын 7-13-ны өдрүүдэд 8,023 автомашин, 1549 чингэлэг нийт 1,038.2 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 186.3 хувь буюу 1.9 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 20,540.9 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 58.5 хувиар өсөв.

Тайлант хугацаанд 288 автомашин, 223 чингэлэг буюу оны эхнээс 1,140.2 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 6.5 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 322 автомашин, 1300 чингэлэг буюу оны эхнээс нийт 3,559.6 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 42 хувиар буурчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 6-ны өдрийн байдлаар 15.86 тонн алт худалдан авчээ. Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 114.1%, зэсийн баяжмал 94%, төмөр 70.4%, алт 79.3%, газрын тос 43.7%, цайр 114.5%, хайлуур жонш 38.3% тус тус байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00