"Астана-2026” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Энэтхэгийн тамирчин Маниша, АНУ-ын Абигайл Элизабет Нетте нар аваргын төлөө хүч сорихоор шалгарав.
Харин дагах барилдаанд ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа, Канадын тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Лауренсе Беаурегард нар өрсөлдөхөөр боллоо.
Эрэгтэйчүүдийн 65 кг-д Арменийн Вазген Теванян, АНУ-ын Боуэн Уильям Бассетт нар аваргын төлөө барилдахаар тунаж үлдэв.
Энэ жинд Бямбасүрэнгийн Зэнээмэдэр, Казахстаны Оссимжан Дастанбек нар дагах барилдаанд хүч сорино.
ТАТАР МАЙДАР







Спорт





