Dark Light
Нийгэм | 2020-02-18

Монгол охид анх удаа Уран сайхны гимнастикийн ДАШТ-д оролцож байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Олон улсын гимнастикийн холбооны албан ёсны хөтөлбөрийн дагуу Азербайжан улсын Баку хотноо 2019 оны 09 дүгээр сарын 16/22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Уран сайхны гимнастикийн насанд хүрэгчдийн 37 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 60 орны 150 гаруй баг тамирчид өрсөлдөж байна.

Манай улсын баг тамирчид түүхэндээ анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангиллын ганцаарчилсан төрөлд 2 тамирчинтай оролцож байгаа юм.

Энэхүү тэмцээнд оролцож буй Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:

Багийн ахлагчаар Балцэрэн Цогтбаяр,

Шүүгчээр  ОУХМ Баатаржав Эрдэнэзаяа

 Дасгаржуулагчаар Спортын мастер Мөнхбаяр Булган, Цэнджаргалын Тунгалаг

Ганцаарчилсан төрөлд Хашбатын Ундрам, Цогтбаярын Саруул нар... өнөөдөр цагаригтай дасгалд тэмцээнээ эхлүүлэх болж ОУ-ын шүүгч Б.Эрдэнэзаяа маань урьдчилсан шатны хүндрэлийн шүүгчээр ажиллана.

Баг тамирчдаа баяр хүргэж, амжилт хүсье!!!

 

МОНГОЛЫН ГИМНАСТИКИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00