Dark Light
Нийгэм | 2020-02-18

Боксын ДАШТ: Ганбаатарын Баярхүү эхнийхээ ялалтаа байгууллаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ ОХУ-ын Екатеринбург хотын "Екатеринбург Экспо" ордонд амжилттай үргэлжлэн явагдаж байна.

Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч , МУГД Д.Батсүрэнгийн удирдлага дор өрсөлдөж буй манай тамирчид тэмцээнээ амжилттай үргэлжлүүлж байна. Өнөөдөр 69 кг-ийн жинд Ганбаатарын Баярхүү эхний тулаанаа Тайваний боксчинтой хийлээ. Гурван үеийн турш ширүүн өрсөлдсөний эцэст Г.Баярхүү өрсөлдөгч боксчиноо 5:0 харьцаагаар яллаа. 

Өчиндөр Азийн наадмын аварга Эрдэнэбатын Цэндбаатар рингэнд гарсанаас Киргизийнн тамирчин М.Сайлтбек Уулуг 5:0 харьцаагаар ялж эхний ялалтаа авсан билээ. Мөн 63 кг-ын жинд Армийн Дэлхийн аварга ОУХМ Баатарзоригийн Чинзориг БНХАУ-ын тамирчинг 5:0 харьцаагаар ялсанаар баг тамирчдынхаа эхний ялалтыг авсан билээ. 


МОНГОЛ Нударга хүчирхэг гэдгийг мэдрүүлээд өгөөрэй Залуусаа

Mаргааш Азийн наадмын аварга Эрдэнэбатын Цэндбаатар, 63 кг-ын жинд Армийн Дэлхийн аварга ОУХМ Баатарзоригийн Чинзориг рингэнд гарна

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00