Dark Light
Нийгэм | 2020-02-18

Нурсултан ДАШТ: Өнөөдөр Б.Оюунсүрэн тэргүүтэй 4 бөх барилдана

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Чөлөөт бөх болон Сонгомол бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 14-22-ны хооронд Казахстан улсын нийслэл Нур-Султан хотноо амжилттай үргэлжлэн явагдаж байна. Олимпийн өмнөх жил болж буй учир олимпийн жингийн эхний 6 байр эзэлсэн тамирчдад “Токио 2020” олимпийн эрх олгох аж. /Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76/

Манай улсаас нийт 20 тамирчин Казахстан улсад хүрэлцэн очоод байна. Өнгөрсөн жилийн ДАШТ-д манай бөхчүүд 3 медаль хүртсэн бөгөөд О.Насанбурмаа мөнгө, Б.Шоовдор, Т.Түвшинтулга нар хүрэл медаль хүртсэн билээ. Нур-Султаны ДАШТ-д манай улсаас С.Батцэцэг болон Ө.Батзул нар дэлхийн чансаанд 3, 4-т жагссан учир хэсгээ тэргүүлэн барилдана. Тэмцээн хоёр өдрийн форматаар болох учир финалын төлөөх барилдаанууд дараа өдөр нь болно.

Өнөөдөр Мягмар гараг September 17: WW: 50-53-55-72 кг

50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
53 кг Эрдэнэчимэгийн Сумъяа
55 кг Бат Очирын Болортуяа
72 кг Банзрагчийн Оюунсүрэн нар дэвжээнд гарч барилдана. 

Лхагва гараг September 18: WW: 57-59-65-76 кг
57 кг Сүхээгийн Цэрэнчимэд
59 кг Баатаржавын Шоовдор
65 кг Хүрэлхүүгийн Болортуяа
76 кг Очирбатын Бурмаа

Пүрэв гараг September 19: WW: 62-68/ FS: 57-65
62 кг Энхбатын Гантуяа
68 кг Соронзонболдын Батцэцэг
Эрэгтэй
57 кг Эрдэнэбатын Бэхбаяр
65 кг Төмөр-Очирын Тулга

Баасан гараг September 20: FS: 70-74-92-125 кг
70 кг Ганзоригийн Мандахнаран
74 кг Занданбудын Сумьяабазар
92 кг Баатарын Нямбаяр
125 кг Доржхандын Хүдэрбулга

Бямба гараг September 21: FS: 61-79-86-97 кг
61 кг Түмэнбилэгийн Түвшинтулга
79 кг ОУХМ Д.Гомбодорж
86 кг Оргодолын Үйтүмэн
97 кг Өлзийсайханы Батзул

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00