Увс аймаг, Тариалан сум Тарвагатай багийн "Увс нуурын хөвөө" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 35 км, сумын төвөөс зүүн зүгт 60 км/-т 07 дугаар сарын 26-ны 21:30 цагийн орчимд, иргэн Ж.Б /22 настай, эрэгтэй/ Увс нуурын усанд осолдсон тухай дуудлагыг аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраас Увс нуурын эргийн хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, иргэн Б /22 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, 27-ны өдрийн 06:55 цагт Увс нуурын эргээс дотогшоо зүүн урд зүгт 300 метрийн зайд, 7 метрийн гүнээс буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгчээ.







Нийгэм





