2026 оны долоодугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Аварга тосон нуур”-т 1 иргэн хөл алдан живж, ухаан алдсан байсныг дэслэгч Э.Энхбаатараар ахлуулсан бүлэг шуурхай ажиллаж, амь насыг нь авран хамгаалж сумын эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.07.20-2026.07.26) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 26 суманд аюулт үзэгдэл, ослын 67 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангалаа.
Нийт дуудлагын 44 нь обьектын гал түймэр, 16 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, ( усны осол, төөрсөн, сураггүй болсон, ус, шаварт суусан) нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь хүчтэй салхи шуурга, хоёр нь газар хөдлөлт, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, дуудлага байна.
|
Эх сурвалж
| Хэнтий аймгийн Онцгой байдлын газар
|
АДМИН






Нийгэм





