Энэ 7 хоногийн /2026.07.27-08.02/ 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ долоо хоногт хариуцлагатай шийдвэр гаргах, аливаа зүйлд идэвхтэй арга хэмжээ авах нь зүйтэйг од эрхэс зөвлөж байна. Ажил хэргийн шинэхэн ашигтай саналд онцгой анхаарал хандуул. Түүнчлэн өөрт тань ихээхэн үр ашиг авчрах шинэхэн танилтай болж болзошгүй. Авьяас чадвараа хөгжүүлэхэд илүү анхаарах нь зохистой үе. Чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэх талаар судал. Хэрэгцээтэй сургалтад хамрагдах нь өөртөө хийж буй хөрөнгө оруулалт болох болно. Хэрвээ та дуртай зүйлээ хийхгүй бол аз жаргалгүй мэдрэмжийг авах болно. Сонирхолтой ажил хэрэг эхэндээ таныг сандаргах боловч өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлнэ. Од эрхсийн зүгээс үзүүлж буй таатай нөлөө бизнес болон олон нийттэй холбоотой ажилд амжилт гаргах боломж өгнө. Од эрхсийн зарим нөлөө танд азтай учрал дуудна. Хүлээсэн боломжоо гарч ирвэл сайн ашиглах үе.Бизнес эрхлэгч нар өөрийн чиглэлийн үйл ажиллагааг эрхлэхтэй холбоотой хууль дүрмийн талаар сайн судалж мэдсэн байх хэрэгтэй. Бизнесийн үйл ажиллагаа санхүүгийн хэрэгцээгээ хурдан шийдвэл саадгүй үргэлжилнэ. Таны хичээл зүтгэлийн үр дүн гарч, шагнал урамшуулал хүртэж, нэр хүнд тань өсөх болно. Гадаад харилцаатай холбоотой ажил хийдэг хүмүүс амжилт гаргах, шанал урамшуулал авах магадлалтай. Төр нийгмийн үйл ажиллагаа санамсаргүй нөхцөл байдлыг тулгаж мэднэ. Сайн удирдагч эсвэл нөлөө бүхий танил танд туслах бололтой. Олон нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлууд танд саад болно. Төлөвлөсөн ажлаа эхлэхийн өмнө зарим зүйлийг шалгах хэрэгтэй болно. Таны хийсэн ажил санхүү холбоотой асуудлыг даван туулах боломж нээнэ. Орлогоо нэмэгдүүлэх төлөвлөгөө амжилттай хэрэгжинэ.
Үхэр: Энэ долоо хоногт холимог хандлага хүлээж байна. Амархан уурлаж, баргар царайлах хандлагатай байна. Зарим хүмүүс биелүүлж чадахгүй үүрэг хариуцлага эсвэл гэр бүлийн асуудлаас болж сэтгэл нь тавгүйтэх болно. Сонирхолтой санал ирж болох ч хөрөнгө мөнгө их зарцуулах шаардлагатай байна. Өөрийгөө хүчилж, зовоох хэрэггүй. Ямар нэг асуудал хэн нэгний санамсаргүй үйлдлээс болж үүссэн байж болох бөгөөд та юу ч хийгээд нэмэргүй байх болно. Хэрэв таны харилцаанд ямар нэг асуудал гарсан бол яарсан үйлдэл хийх хэрэггүй. Ямар нэг аргаар тайвшрах юм бол харилцаагаа хамгаалж үлдэж чадна. Олон нийтийн үйл ажиллагаанд асуудал гарах бөгөөд энэ бүхэнд тэвчээртэй бай. Энгийн, хэвийн нөхцөл байдлыг та буруу байна гэж будилж болох юм. Таны бодолд олон зүйл эргэлдэж байгаа тул анхаарал шаардсан ажлаа түр хойшлуул. Аль болох тайвширч байж дараагийн үйлдлээ хий. Хувийн асуудлаа эмхлээд, дараа нь албан ажлаа барьж аваарай. Ялихгүй мэт санагдах зүйл ч дараа нь алдагдлын үүдийг нээж болно. Таны тайван байдлыг алдагдуулдаг хүмүүсээс салахын тулд ганцаараа амар тайван суух боломжтой газар ол. Хэрэв та гунигтай байдлаасаа гарч чадахгүй байгаа бол бүтээлч ажил хийх гээд оролдоод үз. Үүний дараа таны сэтгэл санаа дээрдэж, дарамт болоод байсан зүйлийг дотроосоо авч хаяж чадна. Нэгэн хэвийн амьдралын хэв маягаа өөрчилж, өөрөөр амьдрахыг хичээ. Биеийн хүч шаардсан дасгал хөдөлгөөн хийснээр таны бие сэргэж, эрч хүчээ нөхөж авах болно. Гэр бүлийнхэнтэйгээ сэтгэлээ дэлгэж, өөрийн байр сууриа тодотгох нь эерэг уур амьсгал үүсгэх боломж олгоно. Аливааг хүчээр биш аясаар шийдэх нь ямар үр дүнтэй байдгийг ухаарна. Нөхцөл байдалтайгаа дасан зохицож, шинэ санаа сэдлээр дүүрэн бай. Таныг хэн ч анзаарахгүй байгаа мэт санагддаг боловч үнэн хэрэгтээ хүмүүс хэзээд танд гараа сунгахад бэлэн. Танаар бахархдаг хүмүүс олон бий. Эрүүл энх байхын тулд өөрийн биед анхаарах хэрэгтэй.
Ихэр: Энэ долоо хоногт аливааг эсэргүүцэгч зантай хүмүүсийн хуулийн эсрэг шүүмжлэл нааштайгаар өндөрлөх боловч заримдаа хүлээцтэй байх нь дээр. Өрсөлдөгч эсвэл дээд албан тушаалтан таны алдааг нарийн ажиглах байх. Хууран мэхлэх, урам хугарах байдал учирч болзошгүй. Гаднын нөлөөгөөр санаандгүй үйл явдлууд гарч бүтэлгүйтэл үүсэж мэднэ. Олон нийтийн арга хэмжээнд оролцвол бусдыг сайн ажиглаж өөрийгөө зөвөөр таниул. Гадаад дүр төрхдөө анхаар. Томоохон хүлээн авалтын үеэр нөлөө бүхий хүмүүстэй танилцах болно. Ажлын хамт олон хоорондоо таарамж муутай байсан ч таны удирдан зохион байгуулах авьяас өөрчилж чадна. Гэхдээ хэт өөртөө бардаж болохгүй. Зүгээр л зөн совиндоо найдаж зөнд нь орхиж сур. Зөн совин, хурц ухаанаа ажил төрөлдөө хэрэглэвэл авьяас билгээрээ бусдыг бишрүүлэх боломж олдоно. Бизнес эрхлэгч нар ажил төрөлдөө тодорхой үр дүн гарч буйг мэдэрнэ. Шинэ бизнес нь хэрэглэгчийн тоогоо нэмэх аргаа олно. Санхүүгийн шинэ эрсдэл гарч ирэх нь өөрийгөө дүгнэхэд тохиромжтой нөхцөл бий болгоно. Сэтгэл хөдлөлөө хянаж, архи тамхи хэтрүүлэн хэрэглэхээс сэргийл. Сэтгэл санаагаа илэрхийлэх оролдлогыг тань хэн ч анзаарахгүй байж магадгүй. Бусдын ая тухад өөрийн амьдралын хэмнэлийг тааруулах гэж оролдох хэрэггүй. Өөрийн сонгосон замаас тийм ч амархан хазайх шаардлага одоогоор алга байгааг санаарай.
Мэлхий: Энэ долоо хоногт бизнесийн чиглэлд хамтарч байсан түншүүдээс сайн санал ирнэ. Таны ажил хэрэгч чанар, зөв тооцоо судалгаа ажлын эцсийн үр дүнд сайнаар нөлөөлж, амжилтад хүрэх боломжтой болно. Хэдий эрсдэлтэй байж мэдэх ч мэдрэмждээ итгэж чадвал зөв хөрөнгө оруулалт хийж чадна. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой худалдан авалтад төсөв хүрэлцэхгүй тул зээл хөөцөлдөх бололтой. Банк, санхүүгийн байгууллагаар орох ажлаа бүү хойш нь тавь. Од эрхсийн байрлал таны үнэнч шударга бөгөөд ажил хэрэгч зан чанарыг дэмжиж байна. Нөлөө бүхий удирдах шатны зүгээс сайн дэмжлэг ирэх магадлалтай. Гэхдээ тэвчээргүй зангаасаа болж тэнэг байдал гаргаж болзошгүй. Сөрөг хандлагууд таныг аажим нөмрөх тул албан тушаалтан болон дарга удирдлагатайгаа муудалцаж магадгүй. Ийм үед өөртөө итгэх итгэл амжилтын гол түлхүүрүүдийн нэг байх юм. Ямар ч нөхцөлд сэтгэлээр бүү уна. Зарим хүмүүсийн эргэлзээтэй зөвлөгөөг бүү сонс. Зөн билэг хурц байх тул өөрийгөө сайхан бодлоор цэнэглэвэл оюун ухаан саруул байна. Суралцах, шинжлэх ухааны бүтээл хийх зэрэг үйл ажиллагаа үр дүнтэй байна. Харин долоо хоногийн сүүл рүү амьдралын эрч хүч сул байх нь таны ажиллах чадварт муугаар нөлөөлж уур бухимдлыг төрүүлэх болно. Тань руу чиглэсэн шүүмжлэл нөхцөл байдлыг улам хүндрүүлж ажил дээрх уур амьсгалыг эвдэх бололтой. Гэхдээ аливаад бодитойгоор ханддаг, зөвхөн урагшаа харж чаддаг зан тань харилцааг буцаагаад хэвийн байдалдаа ороход тусална. Олдсон боломжийг буруу ашиглах нь хожим хортойг санаж яв. Танд тулгараад буй асуудал уйтгартай байдалд оруулах ч ямар нэг сайн мэдээ сонсох болно. Хир сайн сэтгэл зүйтэй вэ гэдгээ харуул. Удахгүй таатай үйл явдал тохиолдож таныг аз жаргалтай бүтээлч байхад нөлөөлнө. Та хариултыг нь мэдэхгүй эсвэл зөв арга барилыг нь олохгүй асуудлаа хүлээн зөвшөөр. Таны ухамсартай, өөртөө итгэлтэй хандлага дэмжлэг авч чадна. Залуу хүмүүс эсрэг хүйстэнтэйгээ харилцахад хүндрэлтэй байна.
Арслан: Энэ долоо хоногт өмнөө овоорсон ажил хэрэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд борлуулалт өмнөхөөсөө удааширч, татвар хураамж ихсэж байгааг эсэргүүцэх үе. Та зарлагаа багасган, хуримталлаа нэмэх төлөвлөгөөг гаргаж, хэрэгжүүл. Дуусгасан ажлын үр дүндээ та их сэтгэл хангалуун байдлыг мэдрэх болно. Судалгаа хийж, сурч мэдэхэд таатай байх бөгөөд сонирхолтой сэдвээр маргах нь зугаатай мэт санагдах болно. Та өөрийн бодол, санаачилгыг харуулах нь зүйтэй. Гаргасан шийдвэр тань зөв зүйлд хүрч сайн үр дүн хүртэх болно. Зарим үед дэмжлэг авахын тулд бусдын сэтгэлд нийцсэн зүйлийг зохион ярих хэрэгтэй болох магадлалтай. Нэр нөлөөтэй хүмүүсийн ажлаа хэрхэн хийж, яаж мөнгө олж байгаа арга барилд суралцах боломж гарна. Зорилго, үүрэг хариуцлага таны хүч чадлыг нэмэгдүүлнэ. Урам зориг өгдөг хүмүүстэйгээ цагийг өнгөрөөхийг хичээ. Зарим зүйлийг хэрхэн яаж хийхээ мэдэхгүй бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг урьтал болгоорой. Өөрчлөлт хийж, амжилтын оргилыг эзлэхийг хүсэж байгаа хүмүүс шинэ албан тушаалд томилогдох магадлалтай. Удахгүй сэтгэл догдлом амжилт танд мэдрэгдэнэ. Хайртай хүмүүс сайн дэмжих хандлагатай байна. Хувийн харилцаа тогтвортой байж хайр дурлал таны аюулгүй байдлыг хангана. Амьдрал ахуйд аятайхан боломжууд гарч ирэх ч ямар нэгэн шударга бус зүйл саад болно. Хайр дурлалын романтик үйл явдлууд хүрээлэх тул хосуудын харилцаа улам гүнзгийрэх боломжтой болно. Зарим ганц бие хүмүүс өөрийн хайраа олно. Хайрыг харилцаанд асуудал гарвал хэн хэндээ гомдохоос илүү, сайн ярилцаж ойлголцох нь чухал. Хайртай хүнтэйгээ хамтран амьдралын чухал шийдвэр гаргахаас өмнө бүх зүйлд бэлэн эсэхээ шалга. Хайртай хүнтэйгээ цагийг сайхан өнгөрүүлэх нь танд урам зориг өгнө.
Охин: Энэ долоо хоногт идэвх зүтгэлийнхээ ачаар маш түргэн хугацаанд ажлын үр дүнгээ үзэх бололтой. Зарим сонирхол хүчтэй байх бөгөөд улс төр болон олон нийтийн чиглэлээр сайн дурын ажиллагаанд оролцоно. Таны бүтээлч санаа эргэн тойрны хүмүүст үнэлэгдэнэ. Боловсрол мэдлэгээ ахиулах талаар төлөвлөсөн зүйлс санаснаар тань бүтэх болно. Таны амжилтыг ивээх олон эерэг дохио ирж байна. Эрч хүчтэй мэдрэмж нь зарим асуудлуудыг шийдэхэд хялбар болгоно. Гэсэн хэдий ч хязгаараасаа давахаас болгоомжил. Бие махбодынхоо зохицуулж чадахаас илүүг хийх гэж оролдох хэрэггүй. Эрүүл мэндээ хамгаал. Өвдвөл хүндрэх магадлалтай тул цаг алдалгүй эмчид хандах нь зүйтэйг од эрхэс сануулж байна. Өөртөө их үүрэг хариуцлага хүлээхээс болгоомжил. Их зардал гарахаас зайлсхий. Эс бөгөөс үр дагавар нь сөрөг байх магадлалтай. Гадаад нөхцөл байдлыг тооцоолж байж хөрөнгө оруулалт хий. Эргэн тойрон санхүүгийн төвөгтэй нөхцөл үүсээд байгаа бол шууд хөрөнгө оруулалт хийх хэрэггүй. Найз нөхөрлөлийн харилцаанд мөнгөний асуудал байх ёсгүйг сана. Ганц бие хүмүүс олон нийтийг хамарсан томоохон хэмжээний арга хэмжээнд оролцож хэн нэгэнтэй учирна. Эмэгтэй хүмүүсийн хувийн амьдралд өөрчлөлт гарах магадлалтай. Харин эрэгтэй хүмүүс тэвчээртэй, хүлээцтэй байж, амьдралд нь эерэг хандлага гарахыг хүлээ. Бага зэрэг адал явдалтай учрах тул ямар нэг зүйлийг хийхээсээ өмнө сайтар бодохыг зөвлөж байна. Өөртөө том зорилго тавь. Хайртай хосууд хоорондын хурц асуудлаа ярьж болохгүй. Хэн хэнийгээ буруутгасан, дуусахгүй хэрүүл болж болзошгүй. Гаднын нөхцөл байдлаас шалтгаалах тул аливааг олон талаас нь харж хүлээцтэй байх нь чухал.
Жинлүүр: Энэ долоо хоногт ажил төрлийн асуудлууд маш их эрч хүч, цаг завыг тань шаардах болно. Мөн гэр бүлийн асуудлаас болж нэлээд дарамтад орох магадлалтай. Гэхдээ өөрийнхөө төсөв санхүүг тогтвортой байлгаж чадвал санаа зовох зүйл гарахгүй. Таны эд хөрөнгө найдвартай байдалд байгаа эсэхийг шалга. Бусдад хоосон амлалт өгөхөөс зайлсхий. Од эрхэс материаллаг байдлаас илүү оюунлаг зүйл рүү бодол санаагаа эргүүлэхийг зөвлөж байна. Зөв амьдралд салшгүй холбоотой байдаг ёс суртахууны асуудал руу анхаарлаа чиглүүл. Нөхцөл байдал гэнэт хувирах үед энгийн бөгөөд тайван байвал сайн нөлөөтэй. Энэ нь амьдралынхаа эрч хүчийг хадгалахад тань тус болно. Таагүй явдалтай учирч магадгүй. Заримдаа ядарч, ихэнх зүйлд хайнга, дур сонирхолгүй болдог. Хайртай хүнтэйгээ маргалдахад хүрч болзошгүй байна. Мөн найз нөхөдтэйгөө ам мурийхаас сэрэмжил. Дотно харилцаа сайн байх нь үл ойлголцлоос хамгаалах хамгийн чухал түлхүүр байна. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцоход нэлээд их цаг зарцуулах бололтой. Таны удирдан зохион байгуулах болон манлайлах чадвар дээд цэгтээ байна. Та бүх зүйлд манлайлагч байхыг хүснэ. Гэхдээ зарим үүргээ бусдад түр шилжүүлж, энэ хугацаанд хүч чадлаа сэргээж авахыг хичээ. Та албан тушаал ахихыг хүсэх бөгөөд зорилгодоо хүрэхийн тулд шийдвэртэй алхам хий. Гэхдээ чухал төлөвлөгөөгөө биелтэл хэн нэгэнд хэлэх хэрэггүй. Ямар нэг эд хэрэгсэл авахаа түр хойшлуулахыг зөвлөж байна. Сэтгэл санаа хий дэмий зүйлд татагдах болно. Шинэ өөрчлөлт санхүүгийн боломжийг хязгаарлана. Холоос ирэх мэдээг сайн нягтал. Удахгүй хүсэн хүлээсэн мөрөөдөл тань биелнэ. Чухал зорилгодоо хүрэх арга замыг олно. Урт амьсгаа авч тайвшрах үедээ өмнөх таагүй дурсамжаа зүгээр л мартаарай.
Хилэнц: Энэ долоо хоногт таны төрөлхийн ажил хэргийн авхаалжийг од эрхэс идэвхжүүлнэ. Шаардлагатай санхүүжилт олох, бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах зэрэг үйл ажиллагааг онцолж байна. Бүх зүйлсийг бодит бөгөөд нарийвчлалтай үнэлэх чадвартай болно. Гэхдээ бүх ажилдаа сайн төвлөрөхгүй байгаагаа зөвөөр ойлго. Элдэв төсөл, төлөвлөгөө танаас шинэ уран сэтгэмж, зорилгыг шаардах ба үүнд нэлээд эрч хүч зарцуулахаар байна. Ёс зүйн хэм хэмжээ, дотоод эрх чөлөөгөө хамгаалах шаардлага тулгарна. Найз нөхөдтэйгөө байх энгийн уулзалтыг хүлээн зөвшөөрөх нь сэтгэл сэргээх бөгөөд цагийг зөв зарцуулах ухаалаг үйлдэл болно. Ойрын хүмүүстэйгээ харилцан ойлголцож чадвал олон юманд санаа зовохоо болино. Харин гарсан маргаан амархан хүрээгээ тэлж, хурц зөрчил болж мэднэ. Сэтгэл зовоосон асуудлыг мартаж аль болох аз жаргалтай, эв найртай харилцаагаа хэвээр нь хадгалах хичээл чармайлт гарга. Ямар нэг таагүй нөхцөл байдал, буруу хүмүүсээс зугтаж өөрийгөө хамгаал. Тогтсон хэв маяг, уйтгартай байдлаасаа ангижрахын тулд өөрийн хүсэл сонирхлоо чагнах хэрэгтэй. Байнга тохиолддог саад бэрхшээлээс зугтаахыг хичээ. Мөн бэрхшээлийг яаж давах талаар өөрөөсөө асуугаад үз. Асуудлаа зохицуулж шийдвэрлэхдээ бүтээлч талаас нь гаргалгаа хай. Та сэтгэл хөдлөлөө бусдад харуулахыг хүсэхгүй байх. Оюун санааны чадавхаа ашиглах нь үр дүнтэй байна. Хүрээлэлдээ багагүй нэр хүндтэй хүмүүс урилга заллагаар тасрахгүй бололтой. Төлөвлөсөн үйл ажиллагаандаа мэдэгдэхүйц амжилт олно. Таны найзууд тусламж туслалцаа хүсэж мэднэ. Тэд танд ямар ч хандсан эсвэл нөхцөл байдал хүнд байсан ч та чадах бүхнээ хийгээрэй.
Нум: Энэ долоо хоногт хөрөнгө оруулалтын ажлыг түр хойш нь тавь. Санхүүгийн туслалцаа хүсэх шаардлага эсвэл гэрээ байгуулах нөхцөл зэрэг нь гэнэт буруу мэт санагдана. Бизнесийн гэрээ хэлцэл уналтад орвол эргэлтийн мөнгөгүй ч үлдэж магадгүй. Зөвхөн хэрэгцээтэй юмаа худалдан авах нь өлзийтэй. Хэрэв хэн нэгэн хүн таны итгэлийг бууруулж байгаа бол түүнийг та өөрийн нөхөрлөлийн тойргоосоо гаргахад тохиромжтой цаг үе юм. Гэхдээ яаруу зангаасаа болон хайнга шийдвэр гаргасны хэрэггүй. Бусдад яг хэрэгтэй үед туслахын тулд мэдрэмж хэрэгтэй болно. Аливаа харагдах байдлаасаа сайхан эсвэл үнэн юм шиг санагдсан зүйлийг ч сайн шалгах хэрэгтэй болно. Элдэв янзын хэл аманд орооцолдож байхын оронд тайван амьдрах замыг сонгохыг хүснэ. Гэхдээ өөрийн хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхийн тулд эрч хүчийг олж ав. Ахмадуудын үгийг сонсож, амьдралдаа илүү ухаалаг ханд. Улиг болсон санагдсан ч тэдний зөвлөгөөг дага. Ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө шаардлагатай хүмүүстэй ярилцсан эсэхээ шалга. Төлөвлөгөөний дагуу ажиллавал өөртөө зориулах цаг зав гарна. Өөрийн давуу талаа ашиглан амжилтад хүрч болохыг од эрхэс танд сануулж байна. Ямар ч төрлийн арилжаа наймааны гэрээ хэлэлцээрийг төвөггүйхэн хийж чадна. Харин хайр дурлалын хувьд асуудал үүсэх бололтой. Энэ нь хайртай хүн тань таны үзэл бодлыг хүндэтгэж үзэхгүй байгаатай холбоотой байж болох юм. Өөрийн хүслээр байж эрх чөлөөг мэдрэх нь танд таалагдана. Энэ үед хайр сэтгэлийн холбоо тогтоох гэж яарах бололтой. Аль болох яарсан шийдвэр гаргахаас татгалзах хэрэгтэй. Зарим үед өнгөрсөн амьдралдаа өөрийн хүссэн замаараа тийм ч их яваагүй санагдаж мэднэ. Сайн эргэцүүлж тунгаах нь зөв ч өөрчлөлт шинэчлэлт хийх цаг болсныг ойлго. Нөхцөл байдлыг зөв үнэлснээр цаашид амжилт гаргах боломжтой болно. Санаандгүй нөхөрлөлөөс дотно харилцаа үүсгэнэ. Залуу нумынханд амьдралын олон янзын өнгө төрхийг танин мэдэх учрал тохионо.
Матар: Энэ долоо хоногт мөнгө санхүүгийн эсвэл гэр бүлийн асуудал тулгарах үед яаран хариу үйлдэл хийхээс болгоомжил. Магадгүй ерөнхий дүр зураг ойлгомжтой болтол цаг хугацаа хэрэгтэй байж болох юм. Өөртөө итгэх итгэл, урам зориг тань мохох юм бол тодорхой зорилго тавьж хүчин чармайлт гарган энэхүү сорилтыг даван туул. Аливаа амлалт нь таныг хожим эвгүй байдалд оруулж магадгүйг санаарай. Эхэлсэн ажлаа дуусгахын тулд хэт улайран зүтгэх хэрэггүй. Эрч хүчээ ухаалаг бөгөөд зөв хуваарилахыг од эрхэс танд зөвлөж байна. Тухайн үйл явдлын яг шаардлагатай явцын үед л хариу үйлдлийг хурдан үзүүлэх авхаалж самбаатай бай. Хэрвээ санхүүгийн асуудал таныг уйтгар гунигт автуулж байгаа бол ажил хэргээ дүгнэн цэгнэж, зоригтой алхам хийх цаг болсон бололтой. Гэхдээ эрсдэл хийх нь тийм ч зөв сонголт байж чадахгүй. Танд ноогдож байгаа үүрэг даалгаврыг аль болох том цар хүрээгээр олж хар. Долоо хоногийн дунд үед од эрхсийн таатай байдлыг ашиглан хэрэгтэй хүнтэйгээ сайн холбоо тогтоох боломжтой болно. Гэхдээ ихэнх хүмүүс тайван байж чадахгүй бололтой. Сэтгэл хөдлөл болон унтамхай байдал холилдоно. Өөрийн байгаа байдлаа гадаад нөхцөлтэй тохируулах хүсэлд мэргэжлийн хүний зөвлөгөө хариулт өгнө. Зөв гарц олсон хүмүүс олон нийттэй харилцахдаа зөв гарц олж чадах болно. Өөрийн байр суурийг болгоомжтой илэрхийл. Ямар нэг дарамт шахалтаас үл хамааран асуудалтай нүүр тулж, тохирох шийдвэрийг гаргах хэрэгтэй болно. Мөнгөний зохицуулалтаа дахин харах хэрэг гарна. Магадгүй та орлого олох боломж олохоос гадна хэрэгцээгүй зугаа цэнгэлээсээ зардал хэмнэж болох юм. Санхүүгийн шийдвэр олон талт байх хэрэгтэй. Олны хэл амыг дарах гэж хэт хичээх нь эрч хүчийг тань дэмий үрнэ.
Хумх: Энэ долоо хоногт дүнсгэр, хуучинсаг байдлыг мэдрэх боловч, юунд ч өөдрөг байдаг бол ийм маягаар удаан байх хэрэггүй. Элдэв амлалт тангараг өгөх болон дэмий ярианаас зайлсхий. Эрсдэлтэй, шалгагдаагүй төсөл болон үл хөдлөх хөрөнгийн наймаанд бүү оролц. Од эрхэс таны нэр хүндийг идэвхжүүлж, харилцаанд амжилт олоход гол үүргийг гүйцэтгэнэ. Хоцрогдсон санаа бодол, хэв маягаас зайлсхийж тохирох өөрчлөлтүүдийг хий. Судалгаа шинжилгээ хийхэд тохиромжтой. Санхүүгийн боломждоо таарсан хэрэгцээтэй эд зүйлс худалдаж ав. Бусдын өмнөөс шийдвэр гаргах хэрэггүй. Хүлээцтэй хандлага хэрэгтэйг үргэлж санаарай. Ажлын ачаалал их байгаа бол эрүүл мэнд муудаж болзошгүй. Иймээс сайн амралтыг ажилтайгаа хослуулахыг од эрхэс зөвлөж байна. Ажлын амжилтыг дээшлүүлэх шинэ арга барилыг судал. Хийж буй ажлын хэтийн төлөв, үр дүнг том зургаар харахыг хичээ. Од эрхэс таны оюун ухаан, мэдлэг боловсролыг өсөн дэвжихийг билэгдэж байна. Бусдаас суралцах эсвэл гадаадад мэргэжил дээшлүүлэх боломж олдвол алдаж болохгүй. Зарим зүйл хүссэнээр болохгүй ч ерөнхийдөө азтай долоо хоног байна.
Загас: Энэ долоо хоногт таны ажиллах чадвар нэлээд өндөр байгаа тул ямар ч ажлыг төвөггүй гүйцэтгэнэ. Шаргуу хөдөлмөрлөх нь тушаал дэвшиж хүссэн ажилдаа ороход нөлөөлөх болно. Ажил хэрэгтээ чин сэтгэлээсээ хандах нь хамт ажиллагсад болон удирдлагынхаа итгэлийг олоход тусална. Ашигтай санал хүлээж авах магадлалтай. Эргэн тойрныхонтойгоо харьцахад ч аз таныг ивээх болно. Зарим хүмүүс таныг зохих ёсоор үнэлэх бололтой. Уран бүтээлч хүмүүс энэ үед гайхалтай бүтээл хийнэ. Аливаа асуудалд шийдэмгий, тодорхой байр сууринаас хандаж чадна. Ямар нэгэн арга хэмжээнд уригдах бололтой. Өөрийн сайн талуудаа ил гарган харуулах хэрэгтэй болно. Өөрийн зөн совин дотоод бодлыг ашиглан хэрэгтэй санаагаа бодит болгоход анхаар. Ингэвэл эцэстээ ямар ч нөхцөл байдал таны амьдралд ашигтай зүйл болж ирнэ. Хэрэгтэй үед нь хүнд туслах нь сэтгэлд тааламжтай байна. Жижиг ч гэсэн өөрчлөлтүүдийг хийж чадна гэдгээ мэдэхэд таатай байх болно. Харин томоохон гэрээ хэлцэл болон хөрөнгө оруулалт хийх хүмүүс заавал мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Яг одоо аюул харагдахгүй ч хашир байх илүүдэхгүй цаг үе. Ажил амьдралын аливаа асуудлыг ойлголцлоор шийдвэрлээрэй. Жижиг сажиг зүйлд бүү оролц. Аль хэдийн сэв суусан зүйлийг буцааж хэвд нь оруулах хэцүү байх болно. Худал амлалт, амар хялбар аргаар мөнгө олох саналд болгоомжтой ханд. Ажилдаа тайван хандаж сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй бол алдаа гаргахад хүрч болзошгүй. Эрх мэдэлтэй хэн нэгэнтэй санал зөрөлдөх юм уу ажлын хариуцлагаас болж уурлаж бухимдахад хүрнэ. Энэ үед эргэн тойрноо өөрчилж засахад их зардал гарахгүй байхыг хичээ. Ганц бие хүмүүс зүрх сэтгэл татсан учралтай тохиох магадлалтай байна.
АДМИН







Нийгэм



