Dark Light
Нийгэм | 2020-02-18

Налайхын замын ажил 60 хувьтай байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй томоохон төсөл болох Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явц 60%  тай байна.

Уг зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөж ус зайлуулах байгууламж,  нүхэн гарц, хөлийн голын гүүр, суурьшлын бүс дагуу явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, хамгаалалтын аюулгүйн тусгаарлах зурвас, нийтийн тээврийн зогсоол, гэрэлтүүлгийн ажлуудыг хийж гүйцэтгэхээс далан, хоолой, тунелийн ажил бүрэн хийгдэж дуусжээ. Харин явган хүний зам, дугуйн замын ажлыг ирэх хавраас эхлүүлэх юм байна. Замын хучилтын ажил 40 хувьтай хийгдэж байгаа аж. Тус  автозамын үндсэн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-н гэхэд нээхээр төлөвлөөд байна.

 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.16,17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18