Dark Light
Нийгэм | 2020-02-18

СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ ЭМ БОРЛУУЛАХ ГАЗРУУДЫН ХЯНАЛТ СУЛ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол улсын хүн амын  дийлэнх буюу 34,6 хувийг залуус эзэлж байна.  Тэр ч утгаараа залуу Монгол улсад тулгамдаж буй асуудлууд маш олон байна.  Сүүлийн үед  мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн хэрэглээ газар авч үүнд ихэвчлэн залуус маань холбогдох болсон.  Үүнийг дагаад  мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөт эмийг зарж борлуулах газрууд ч цөөнгүй болж,  эмийн сан буюу эм борлуулах газруудын  хараа хяналт сул байгаа нь харагдаж байгаа юм.

            Монгол Улсад нийт бүртгэлтэй 4803 нэрийн эмнээс 41 буюу 0.85 хувь нь сэтгэцэд нөлөөт, 18 буюу 0.4 хувь нь мансууруулах эм болон эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт үйлдэлтэй эмийн жагсаалтад орсон эмүүд байна. Нийт бүртгэлтэй 4803 нэрийн эмнээс 1443 буюу 30% нь үндэсний үйлдвэрийн эм, 3360 буюу 70% нь импортын эм байна.

            Тэгвэл эдгээр сэтгэцэд нөлөөт болон мансууруулах эмийг худалдан авч болон хэрэглэж байгаа хүмүүсийн дийлэнх хувийг 18-40 насны залуус эзэлж байгаа гэсэн тоо баримт бий.  Харин эдгээр эмүүд яагаад ямар ч жоргүй, хяналтгүйгээр эдгээр залуусын гарт очоод байгаад учир байгаа юм. 

            Өнгөрч 6 дугаар сард ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, НМХГ, НПГ хамтран нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 62 эмийн санд шалгалт хийхэд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх, тайвшруулах үйлчилгээтэй эм тариа олноороо дутсан зөрчил гарч байсан.  Энэ зөрчил өдгөө ч засал аваагүйгээр үл барам сэтгэцэд нөлөөт эмийн жорын нууцлал хангалтгүй, дуурайлган хийх боломжтой, эмийн сангийн ажилчдын хууль, эрх зүйн мэдлэг муу гэдгийг хууль сахиулах байгууллагынхан шүүмжилж байна.

            Иймд эмийн сангийн жор баригч, эм зүйчид  энэ төрлийн эм, тариа авах гэж буй иргэдийн жорыг хүчинтэй эсэх, хуурамчаар үйлдсэн эсэхийг сайтар шалгаж байхыг холбогдох албаны хүмүүс анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.16,17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18