Dark Light
Нийгэм | 2020-02-18

Хүүхдийн “Сэвлэг үргээх ёслол”-д хүн бүрийг урьдаггүй

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хүүхдийн унаган сэвлэгийг үргээх ёс бол түүний цаашдын амьдралд нь сайн сайхан, аз жаргалтай байж, урт удаан наслахыг бэлгэддэг эртний сайхан ёс юм. Эрт цагт хүүхдийн сэвлэг үргээхдээ өргөн дэлгэр найр хийдэггүй байсан бөгөөд ивээл жилтэй, ойрын төрөл хамаатан, гэр бүл, үр хүүхэд нь өв тэгш хүмүүсийг урин ирүүлж, цомхон найр хийгээд өндөрлөгдөг байжээ.

Найранд урьсан хүмүүс нь балчир хүүхдийнх нь тэргүүнд хүрч унаган сэвлэгийг нь хөндөж, ирээдүйн буян заяаг нь ерөөх хүмүүс учир эцэг эх нь их бэлгэдлийг бодож урьдаг байж. Өөрөөр хэлбэл хэн хамаагүй хүнийг “хүүхдийн сэвлэг үргээх ёслол”-д уриад байдаггүй байсан ажээ. Харин уриагүй боловч хэргийн учирт санаамсаргүй тохиолдсон хүнийг ерөөлтэй байж хэмээн ихэд бэлгэшээн дээш нь урьж, дайлж цайлаад бэлэг өгч явуулдаг заншилтай.

Ер нь Монгол ёсонд балчир хүүхдийн сэвлэгт элдэв хүний гар хүргэхийг сайнд тооцдоггүй байна. Муу хулгайч, худалч, шуналтай, хэрүүлч элдэв муу хүнийг балчир хүүхдийг тэргүүнд хүргэх нь тухайн хүүхдийн заяанд сайн биш гэж үздэг.

Гэтэл өнөөдөр, “Хүүхдийн сэвлэг үргээх ёслол”-ыг найр болгон хавтгайруулж, бүхий л хамаатан садан, найз нөхөд, ажлын газрынхныг урин ирүүлж балчир үрийнхээ тэргүүнд гар хүргүүлж, сэвлэгийг нь хөндүүлж байна. Үүнийг болих хэрэгтэй. Хүүхдийн сэвлэг үргээх нь томчуудын найрлах шалтаг биш.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.16,17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18