Dark Light
Нийгэм | 2020-02-18

Цэвэрлэх байгууламжийн шугам гэмтсэнээс "Цусан гол" урсчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр Налайх дүүрэг дэх мал нядалгааны газруудын бохироос үүдэлтэйгээр "Цусан гол урсаж байна" гэх иргэний мэдээлэл цахим орчин шуугиан тарьсан билээ. Иргэний мэдээллээр 1-р хороонд байрлалтай бохирын шугам дагуу хяналт шалгалтыг Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид хийж, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ийн ажилтан албан хаагчдыг дуудан ажиллуулж байна. 

Шалгалтын явцтай дүүргийн Засаг дарга, Засаг даргын орлогч, 1-р хорооны Засаг дарга холбогдох ажилтан албан хаагчид ирж нөхцөл байдалтай танилцжээ. Шалгалтын явцад хоёр компанийн үйл ажиллагааг түр зогсоосон ба Налайх дүүргийн цэвэрлэх байгууламжийн шугам гэмтсэнээс  халилт үүссэн гэх мэдээллийг албаны хүмүүс өгсөн байна. Мөн хөрсний болон орчны бохирдлыг арилгуулах үүргийг МХЕГ-аас өгчээ.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23