Dark Light
Нийгэм | 2020-02-18

ТА Ч БАС БҮДРЭХ АСУУЛТУУД...

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
            Нэгдүгээр ангийн багш эмэгтэй хичээлээ зааж байтал нэг  эрэгтэй шавь нь гараа өргөж гэнэ..

Багш эмэгтэй:  - Заа, чи юу асуух гээв?

Хүү: 

-           Багшаа миний ухаан 1-р ангиас хэтрээд байх юм. Эгч 3-р  ангид сурдаг ч би түүнээс илүү ухаантай. Тийм болохоор би ч бас 3-р ангид сурах ёстой гэж боддог гэв.

Багш эмэгтэй хэрээс нь хэтэрсэн асуудал тавьсан сурагчаа дагуулан  захирлын өрөөнд орж  болсон явдлыг тайлбарлав.

Захирал бодолхийлснээ, хүүд хандан:

            - За яахав би чамайг шалгана. Хэрэв чи асуултуудын аль нэгэнд бүдэрвэл, анги руугаа буцна шүү. Тэгээд биеэ зөв авч явах хэрэгтэй гэхэд хүү ч зөвшөөрчээ.

Захирал:

- 3 х 3 хэд вэ?       

- 9

- 6 x 6 хэд вэ?

- 36 гэх мэтээр захирлын тавьсан асуулт бүрт хүү зөв хариулсаар байлаа.

Захирал  багш эмэгтэйд хандан “Энэ хүүхдийг  3 дугаар ангид суулгачихаж болох юм биш үү” гэхэд багш эмэгтэй “за яахав надад ч гэсэн өөрийн гэсэн асуултууд байна, хэрэв түүнийг давбал болох юм ” гээд асууж эхлэв.

Багш:

            -Үнээнд 4 байдаг, өөрт минь 2 байдаг тэр юу вэ? гэхэд хүү түр бодолхийлснээ:

- Хөл.

- Чиний өмдөнд байдаг, минийхэд байдаггүй тэр юу вэ?

- Халааснууд.

- Орохдоо хатуу агаад ягаахан, гарахдаа зөөлхөн агаад нялцгар?

Энэ асуултыг сонссон захирал нам хөшиж, нүд нь орой дээрээ гарч, дуугарч амжаагүй байтал нь, хүү:

-Бохь гэв.

-Эхлээд  чи  хатгасан ч,  түрүүлээд би норчихлоо?

-Майхан

-Хуруу  орох  намайг, хуйхтай л эр авна..?

- Хуримын бөгж.

- Хатууран чангарна би,  хатган бүлнэ би, хөдлөн чичигнэнэ би..?     

-Сум /нумны/

-  Халуу дүүгүүлж, хачин ихээр догдлуулдаг гэсэн утгатай англи хэлний ямар үг F-ээр эхэлж, К-аар төгсдөг вэ? 

- Firetruck» (Галын  машин)

-Чамд байхгүй бол чи  гараараа ажиллахад хүрдэг ямар үг F-ээр эхэлж, К-аар төгсдөг вэ?

- Fork (Сэрээ)

-Эр хүн бүрт урт ч бай, богино ч бай ямар нэг юм байдаг. Эр хүн үүнийгээ  хуримынхаа дараа эхнэртээ өгдөг?

- Овог

- Ямар эрхтэн ясгүй атлаа булчинлаг, бас олон тооны судастай байдаг вэ? Тэр эрхтэн лугшин зангирч, хайрлан дурлалцуулж байдаг. .?

-Зүрх.

Энэ бүх асуулт хариултын дараа Захирал урт гэгч амьсгал авлаа.

Захирлын санаа сая нэг амарч  багш эмэгтэйд хандан :

            - “Түүнийг шууд л Харвард руу явуулагтүн! Би өөрөө ч гэсэн сүүлийн 7 асуултад чинь  буруугаар  л хариулах байлаа” гэсэн гэдэг.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22