Dark Light
Нийгэм | 2020-02-18

УИХ-ын НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН ӨНӨӨДӨР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өнөөдөр УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган 10.00 нээлтээ хийнэ. Өчигдөр буюу УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийсэн бөгөөд өнөөдөр Намрын чуулган нээлтээ хийх гэж байна. Намрын ээлжит чуулганаар 186 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлоод байгаа ажээ. 

УИХ-ын чуулганы эхэнд

Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;

“Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/.хэлэлцэх юм. 

Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн хэлэлцэх хуулийн хугацаа энэ сарын 04-нд дуусна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн гаргасан жагсаалтын дагуу өнөөдөр байнгын хороод болон чуулганаар дээрх асуудлыг эцэслэхээр төлөвлөөд буй юм. Үүний дараагаар бусад цаг үеийн асуудлуудыг хэлэлцэнэ. Тодруулбал, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай зэрэг хуулийн хугацаатай асуудлуудыг хэлэлцэх юм

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.16,17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18