Dark Light
Нийгэм | 2020-02-18

ӨНӨӨДӨР МОГОЙ ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН, ҮХЭР, НОХОЙ, ЛУУ, ХОНЬ ЖИЛТЭНД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Аргын тооллын 10 дугаар сарын 3, пүрэв гараг. Билгийн тооллын 5, Бархасвадь гараг. Онгоц одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 52 минутад мандан, 18 цаг 28 минутад жаргана.

Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.

Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.16,17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18