Dark Light
Нийгэм | 2020-03-16

Ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

2020 оны 03  дугаар сарын 16-ны 20 цагаа­с 2020 оны 03 дугаар сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Орхон Сэлэнгийн сав, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 2 дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад хэсгээр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ.  Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

2020 оны 03 дугаар сарын 18-наас 03 дугаар сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

18-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд зарим газраар  секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07