Dark Light
Нийгэм | 2026-10-26

НӨМРӨГИЙН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026.10.26-ны хуралдаанаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Нөмрөгийн Дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлыг тогтоох үүрэг бүхий шинжээчдийн багт дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг шуурхай байгуулж, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр ахлан ажиллаж байна.
Шинжээчдийн багт дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг шуурхай хуралдаж эхний ээлжид нэн шаардлагатай техник, тоног төхөөрөмж, хүнс, орон байр, багаж хэрэгслээр хангах ажлыг зохион байгууллаа.
Байгаль, цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан газраар явж хүрэх боломжгүй байрлалд Онцгой байдлын ерөнхий газрын хоёр нисдэг тэргийг ашиглахаар тогтов. Энэ хүрээнд нисдэг тэрэг буух цэгийн координат зэргийг тодорхой болголоо.
Хохирлын үнэлгээг тогтоох ажлын хэсэг нийт 9 цэгээс үнэлгээ хийх бөгөөд 3 цэгт нисдэг тэргээр бууж ажиллах юм. Мөн интернэтийн төхөөрөмж, цахилгаан гаргах боломжтой зөөврийн эрчим хүчний үүсгүүр зэрэг шаардлагатай хэрэгслүүдээр хангахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10