Dark Light
Улс төр | 2026-10-20

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХБНГУ-Д ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр Берлин хотноо хүрэлцэн ирлээ.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус улсад хийх төрийн айлчлалаа 2026 oны 10 дугаар сарын 19-ний өдөр эхлүүллээ. Тус айлчлал энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ нь Монгол Улсын төрийн тэргүүний зүгээс Германд 14 жилийн дараа хийж буй анхны түүхэн айлчлал юм. Мөн хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буйараа онцлог ажээ.

Агаарын орон зайд үзүүлсэн хүндэтгэл:

Монгол Улсын төрийн тэргүүний хөлөглөсөн МИАТ компанийн "Чингис хаан" Боинг онгоцыг ХБНГУ-ын агаарын хилээр нэвтэрсэн цагаас эхлэн Берлин-Бранденбургийн олон улсын нисэх онгоцны буудалд газардах хүртэл Германы нисэх хүчний "Еврофайтер Тайфун" (Eurofighter Typhoon) сөнөөгч онгоцнууд дагалдан, агаарт хамгаалалт хийж хүндэтгэл үзүүллээ. Германы агаарын хүчинд бүртгэлтэй, цагт 2,500 км хүртэл хурдлах хүчин чадалтай тус сөнөөгч онгоцнууд нь улсын агаарын орон зайг хамгаалах үүрэгтэй бөгөөд энэ нь ХБНГУ-ын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид үзүүлж буй дипломат өндөр хүндэтгэлийн илэрхийлэл юм.

Улс төрийн албан ёсны хэлэлцээ ба Стратегийн түншлэл:

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн талууд “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурж, хоёр улсын "Стратегийн түншлэл"-ийг цаашид бэхжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлохоор хүлээгдэж байна.

Өмнө нь 2024 онд ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсад төрийн айлчлал хийж байсан бөгөөд тухайн үед талууд нийтийн үнэт зүйлд суурилсан харилцаагаа Стратегийн түншлэлийн түвшинд хүргэж ахиулсан билээ.

Соёл, бизнес, шинжлэх ухааны өдрүүд:

Төрийн тэргүүн нар Берлин хотноо гарах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” соёл, түүхийн томоохон үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд хамтран оролцоно. Үүнээс гадна айлчлалын өдрүүдэд хоёр улсын харилцааг бүх салбарт идэвхжүүлэх дараах томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагдах хуваарьтай байна:

  • "Монгол-Германы бизнес форум"

  • "Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг"

  • “Монгол болон Пост-Монголын Евроази дахь соёлын солилцоо, хүрээлэн буй орчин” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал

  • Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурал.

Энэхүү айлчлал нь Монгол, Германы зууны түүхтэй боловсролын түншлэлийг бататгаж, Европ дахь чухал "гуравдагч хөрш"-тэй хийх эдийн засаг, геополитикийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10