Dark Light
Нийгэм | 2020-12-10

30 мянган хонины хариуд Хубэй мужаас PCR оношлогооны төхөөрөмж, оношлуур бэлэглэлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Монгол Улсаас Хятадын ард түмэнд цар тахлын тусламж болгон хүргүүлсэн 30 мянган хонины хариу болгож Хубэй мужийн Ардын засгийн газраас PCR оношлогооны 3 төхөөрөмж, 30 мянган оношлуур тест болон цай бэлэглэжээ. Арга хэмжээ Ухань хотод болсон бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал Ухань хот руу очсон байна.

Хубэй мужийн захирагч Сяо Жухуа Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралыг энэ сарын 8-нд хүлээн авч уулзаж, оношлуурын тоног төхөөрөмжүүдийг гардуулан өгчээ. Энэ үеэр Хубэй мужийн захирагч Сяо Жухуа Монголын ард түмний зүгээс Уханьд 30 мянган хонь хандивласан явдалд гүн талархалтай буйгаа илэрхийлжээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22