Dark Light
Улс төр | 2026-11-26

"ТАЛЦАХ БУС НЭГДЭН НЯГТАРЧ, ХИЙРХЭН ТЭМЦЭХ БУС ХИЙЖ БҮТЭЭЖ, ХЭН НЭГНЭЭ ҮГҮЙСГЭХ БУС ДЭМЖЬЕ"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдааныг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэллээ.
Эрхэм хүндэт ард иргэд ээ!
Улс, аймаг, цэргийн цолтой хүчит бөхчүүд ээ!
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхт 102 жилийн ойн баярын цогтой халуун мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье!
Бидний өвөг дээдэс эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолоо үеийн үед эвийн хүчээр бат сахин хамгаалах эрхэм гэрээсийг үр хойч бидэндээ өвлүүлэн үлдээсэн.
Монгол Улсын тусгаар тогтнол, монгол эх орны минь аюулгүй байдлыг монголчууд биднээс өөр хайрлан дээдэлж, хамгаалан сахих хэн ч үгүй.
Талцах бус нэгдэн нягтарч, хийрхэн тэмцэх бус хийж бүтээж, хэн нэгнээ үгүйсгэх бус дэмжье.
Дээдсээс өвлөсөн монгол бөхөд ёс жудаг, дээдлэх сүлдтэй монгол төрд шударга ёс, дэлхийд данстай Монгол Улсад маань эв нэгдэл хамгаас чухал.
Бид хайрлах нэг эх оронтой, хамгаалж нандигнах нэг хувь заяатай, хамтдаа бүтээх нэг ирээдүйтэй ард түмэн гэдгээ ухамсарлаж, эв эеэ эрхэмлэн дээдэлж, улс Монголынхоо төлөө хамтдаа зүтгэцгээе.
Өлзий ерөөлт Монголынхоо өв соёлыг өвлөн тээж, өнөр дэлгэр түмнийхээ баяр цэнгэлийн манлай болсон бөхчүүд Та нар бол төрт ёс, түүх уламжлалынхаа мөнхөд үргэлжлэх алтан хэлхээ гэдгээр гүнээ бахархаж байна.
Эрэмгий хүчит бөхчүүддээ үндэсний бөхийнхөө ариун ёс жудгийг хүндлэн сахиж, бяр чадал, уран мэхээ уралдуулан, бөхөд хайртай монгол түмэндээ урамтай сайхан барилдаан үзүүлэхийг хүсэн ерөөе.
Монгол бөхийн босоо цагаан хийморь өнөд бадраг!
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал бат оршиж, монгол түмний эв нэгдэл үеийн үед төмөр хүрээ мэт батжин бэхжих болтугай.
Бүгд Найрамдах Монгол Улсаа тунхагласны түүхт 102 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан нээснийг мэдэгдье.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08