МЭМАҮЭ-ийн холбооны "Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит бус VIII хурал"-аас салбарын ҮЭ-ийн холбооны ээлжит бус XI бага хурлыг хуралдуулах шийдвэрийг дүрмийн хүрээнд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасаны дагуу 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 12.30 цагт /COVID-19/-ын үед цахимаар МҮЭ-ийн холбооны хурлын танхмаас ZOOM.Meeting программыг ашиглан шууд дамжуулан амжилттай зохион байгуулж, 17.30 цагт амжилттай өндөрлөлөө.
Хурлыг МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар эхлүүлж, хурлын тэргүүлэгчдийг сонгож мэндчилгээ дэвшүүлэн, мандатын комиссын Х.Сарантуяагийн илтгэлийг сонсож баталж, төлөөлөгчдөд хандан МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэндчилгээ дэвшүүлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв..
Бага хуралд МЭМАҮЭ-ийн холбооны дүрмийн хүрээнд үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодоос сонгогдсон нийт төлөөлөгчид 93,7 хувийн ирцтэйгээр зохион байгуулагдаж дараах асуудлуудыг хэлэлцэн баталжээ.

Үүнд: Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны 2017-2020 онд явуулсан үйл ажиллагаанд хийх дүгнэлт, цаашдын зорилт илтгэлийг МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны үйл ажиллагааны тайлан илтгэлийг Хяналтын хорооны дарга Н.Отгон нар тавьж, илтгэлүүдтэй холбоотой төлөөлөгчдийн асуултанд хариулж, саналыг сонсов.
Хурлын төгсгөлд МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар сонгуульт ажлаа хугацаанаасаа өгөх хүсэлт гаргасантай холбогдуулан зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн МЭМАҮЭ-ийн холбооны даргын сонгуульд батлагдсан журмын дагуу шаардлага хангасан нэр дэвшигч ЧДЭМТ-ийн ҮЭ-ийн хорооны дарга, салбарын эрхлэгч Х.Ариунаа, МЭМАҮЭХ-ны дэд дарга Ч.Нарантуяа нар нэр дэвшиж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, төлөөлөгчдийн асуултанд хариулж, санал хүсэлтийг нь сонсжээ.
Сонгуулийн санал хураалтыг дүрмийн дагуу нууц санал хураалтаар зохион байгуулж Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар нийт сонгогчдын дийлэнх олонхийн буюу 52.5 хувийн саналаар Чингэлтэй дүүргийн дүүргийн эрүүл мэндийн төвийн ҮЭ-ийн хорооны дарга, салбарын эрхлэгч, клиникийн профессор, Тэргүүлэх зэргийн эмч Хархүүгийн Ариунаа сонгогдсон аж.
АДМИН








Нийгэм





