Dark Light
Нийгэм | 2020-12-10

БНХАУ-ын төрийн өмчит компаниуд асуудалд орж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн эдийн засгийн сэргэлтэд нөлөө үзүүлэх хэмжээний нөхцөл байдал үүсээд байгааг эдийн засгийн судлаачид анхааралдаа аваад байна. Учир нь БНХАУ-ын төрийн өмчит компаниуд өрөө төлж чадахааргүй болж эхэлсэн байна. Энэ нь бүх хятадын эдийн засгийн аалзны торыг хэсэгчлэн тасалж, эдийн засгийн хямралын үеийн давалгаа үүсгэх нөхцөл бүрдээд байгааг зарим судлаачид мэдээллээ. Санхүүгийн системийн гол хөдөлгүүр болох БНХАУ-ын төрийн өмчит компаниуд яагаад өр зээлээ төлж чадахгүй хэмжээнд орсоныг халдварт өвчинтэй холбон тайлбарлаж байгаа ч АНУ БНХАУ-ын худалдааны дайны үр дүн ч гэж харах хүн байгаа юм. 

Зарим мужийн төрийн өмчит компаниуд дампуурлаа зарласан бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сараас өнгөрсөн аравдугаар сар хүртэл 6.1 тэрбум ам.доллар бүхий бондын ханш буурсан байна. Үүнийг Фитч рэйтингс гаргасан аж. Төрийн өмчит компаниудын зарим нь болох BMW Хятад дахь салбар болох "BMWYY" гар утасны чип үйлдвэрлэгч "Tsinghua" болон "Yongcheng"-ийн нүүрс цахилгааны үйлдвэрүүд өр зээлний асуудалд орж нөхцөл байдал нь хүндрээд байгаа аж.  Эдгээр компаниудын хэвийн үйл ажиллагааны доголдол халдвараас гадна худалдан авалт, нийлүүлэлтээс хамаарч байгааг эх сурвалж мөн онцоллоо. 

Эх сурвалж: https://edition.cnn.com/2020/12/09/economy/china-debt-defaults-state-companies-intl-hnk/index.html

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22