Dark Light
Нийгэм | 2020-12-11

Жаргалант сумын иргэний шинжилгээний хариу эерэг гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймгийн Жаргалант сумын иргэн Улаанбаатар хот явахаар сумандаа түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарчээ.

Тус иргэний PCR шинжилгээний сорьцыг өнөө өглөө ХӨСҮТ рүү илгээсэн. Шинжилгээний хариу 24 цагийн дараа гардаг. Гэхдээ ачаалал ихтэй байгаа учраас хэдийд хариу ирэхийг хэлж мэдэхгүй байна гэдгийг Архангай аймгийн Шуурхай штабын менежер, ЭМГ-ын дарга Р.Гандиймаа хэллээ.

Тухайн иргэний ойр харилцсан хүмүүсийг тогтоож, эхний ээлжинд тусгаарласан бөгөөд тандалт судалгааг үргэлжлүүлж байгаа аж. Мөн урьд шөнө буюу 12-р сарын 11-нээс Жаргалант сумаас гарах, орох хөдөлгөөнийг хаасан байна


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22