Өвлийн тэргүүн улаагчин гахай сарын найман цагаан цагаан бар өдөр
Үс засуулвал: Сүлд тэнэж одно
Наран ургах, шингэх: 08.33-16.59
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Мод
Аргын тооллын 12 сарын 13, Адъяа гараг. Билгийн тооллын 29, Онгоц одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 8 цаг 33 минутанд мандаж 16 цаг 59 минутанд жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АДМИН








Нийгэм




