Dark Light
Нийгэм | 2020-12-12

УАЗ-Фургон” загварын суудлын автомашин шатаж байсныг унтраажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир багийн 1 дүгээр гудамжинд иргэн Д-ийн эзэмшлийн “УАЗ-Фургон” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12 сарын 11-ний өдрийн 11:43 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 1.5 км замыг туулан 11:46 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо “Нэдилмэн” ХХК-ийн хашаанд дугуйт өргөгч шатаж байна гэсэн дуудлагыг 12 сарын 11-ний өдрийн 15:45 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авч 7 км зам туулан 16:55 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Булаг багийн 10 дугаар гудамжинд иргэн Т-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар, “Венгроүд” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12 сарын 11-ний өдрийн 10:46 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 2 км зам туулан 10:49 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны “Шар хад”-ны 76 дугаар гудамжинд иргэн Т-ийн 5х3 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12 сарын 11-ний өдрийн 15:58 цагт тус  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 5 км зам туулан 15:45 цагт очмж 10 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн 12 дугаар гудамжинд иргэн Т-ийн 10х7 метрийн хэмжээтэй байшин /гурилын тээрэм/ шатаж байна гэсэн дуудлагыг 12 сарын 12-ны өдрийн 04:38 цагт аймгийн Онцгой байдлын газрын тус дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авч 4.5 км замыг туулан 04:43 цагт очиж 27 минут ажиллаж унтраасан.

 Эх сурвалж : ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00