Цар тахлын үед цахим хөтөлбөрт шилжин хичээллэж байгаа өнөөгийн нөхцөл байдлын үр нөлөө, давуу болон сул талуудыг өөр өөрсдийн жишээнүүд дээрээ танилцуулж, цаашид УВС аймгийн ирээдүй болсон хүүхдүүдэд хүмүүжил төлөвшилтийн ямар чадваруудыг суулгаж, мэдлэг чадвартайн дээр, өндөр ёс зүйтэй, зөв хандлагатай оюунлаг иргэнийг төлөвшүүлэхэд эцэг эх, цэцэрлэг сургууль, төрийн байгууллага, аймгийн удирдлагуудын зүгээс юуг анхаарч ямар бодлогоор хамтарч ажиллах гарц шийдлүүдийг ярилцсан нь том ололт болов.

Арга зүйч мэргэжилтнүүдээс олон санал санаачилга гарч байсан ба "ХҮН БОЛОХ БАГААСАА" хөтөлбөрийг аймгийн хэмжээнд эцэг эх, сургууль цэцэрлэг, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор боловсруулан хэрэгжүүлэх талаар санал нийлэв.
Мөн аймгийн Засаг дарга байгаль экологид хайртай дэлхийн иргэнийг, багаас нь зөв дадал хэвшилд сургаснаар бий болох тул уулзалтад ирсэн хүн бүр сургууль цэцэрлэг дээрээ манлайлан ажиллахыг уриалж "Хүүхдүүд хогны ертөнцийг өөрчилж чадна" нэртэй 400ш гарын авлага номыг тарааж өгөв.
АДМИН








Нийгэм





