Өнөөдөр /2021.01.18/ Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ИЙН Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА: Батлагдсан тохиолдлууд нь 25 дугаар эмийн сангийн "Монос" эмийн сангаас батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтал 2 хүн болон тухайн үед засвар хийж байсан 2 хүн байна. Мөн БЗД-ийн ТҮК-ийн 3 ажилтнаас тус тус коронавирус илэрлээ. Ингээд Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 699 боллоо. Сүүлийн 24 цагт 20 хүн эдгэж, гэртээ гарлаа. Мөн Улсын төв нэгдүгээр эмнэлэгт covid-19-ийн халдвар аваад, хүндэрсэн хүн ирсэн бөгөөд ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Тухайн иргэн Чингэлтэй дүүргийн эмнэлэг, Сонгдо, нэгдүгээр эмнэлгүүдээр үйлчлүүлсэн учраас ойрын хавьтлуудыг тусгаарласан" гэлээ.
Нийгэм | 2021-02-20
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм





