Dark Light
Нийгэм | 2021-01-18

Л.Мөнхтүшиг: Нэгдүгээр сарын 22, 31-ний өдөр 320 иргэнээ татаж авна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын Онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэж байна. Энэ үеэр ГХЯ-ны Консулын захирал Л.Мөнхтүшиг : "ГХЯ өнгөрсөн 2 сарын хугацаанд хилийн чанадад байгаа иргэдээ хэрхэн авчрах, санхүүгийн тал дээр хэрхэн туслах зэрэг дээр анхаарч ажиллаа. Энэ оны нэгдүгээр сарын11, 12-ны өдрүүдэд 100 орчим иргэдэд санхүүгийн болон зарим асуудал дээр тусалсан.

Нэгдүгээр сарын 22, 31 өдөр Солонгос улс руу нэмэлтээр тусгай үүргийн онгоцоор 320 иргэнээ авчрахаа албан ёсоор зарлаж байна. Хоёрдугаар сард тусгай үүргийн нислэгүүд зохион байгуулах саналаа УОК-д хүргүүлсэн. Хариу нь нэгдүгээр сарын 27-ны өдөр гарна. ГХЯ-ны зүгээс Гадаадад байгаа иргэн бүрт анхаарч сэтгэлээ чилээж байна" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22